АНУ-ын засаг захиргаа 100 хоногт 200 сая тун вакцин хийх зорилтоо биелүүллээ.

АНУ-ын засаг захиргаа 100 хоногт 200 сая тун вакцин хийх зорилтоо биелүүллээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден тангараг өргөснөөс хойших эхний 100 хоногт "Ковид-19" цар тахлын эсрэг вакцинжуулалтын хүрээнд 200 сая тун вакцин хийжээ. Ингэснээр Жо Байдены засаг захиргаа товлосон хугацаанаасаа өмнө 200 сая тун вакцин хийх зорилтдоо хүрсэн байна.

Жозеф Байден бүрэн эрхийнхээ эхний 100 хоногт буюу дөрөвдүгээр сарын 29 гэхэд 200 сая тун вакцин хийхээр амлалт авч байсан юм. Америкийн Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр өчигдрийн байдлаар тус улсын 65 ба түүнээс дээш насны иргэдийн 80.6 хувь, 18 ба түүнээс дээш насны иргэдийн 51.5 хувь нь коронавирусний вакцины эхний тунг хийлгэжээ.

Нийт дүнгээр нь авч үзвэл, ажил хөдөлмөр эрхэлж байгаа насанд хүрэгчдийн 43 хувь нь вакцины эхний тунд хамрагджээ. Жо Байдены засаг захиргаа ажилтнаа коронавирусний вакцинд үнэ төлбөргүй хамруулж байгаа бизнесийн салбарын зарим байгууллагуудад татварын хөнгөлөлт олгож байгаа юм байна.

Тухайлбал, 500-гаас доош тооны ажилтантай бизнесийн байгууллагуудад уг хөнгөлөлтийг үзүүлэх бөгөөд татварын хөнгөлөлт ирэх есдүгээр сар дуустал үргэлжлэх юм байна.

АНУ-ын Ерөнхийлөгч вакцинжуулалт хурдтай явж байгаа хэдий ч амны хаалтаа тогтмол зүүх зэргээр цар тахлаас урьдчилан сэргийлэх алхамуудаа үргэлжлүүлэхийг иргэддээ уриалж байна.

Харин АНУ бусад улс орнуудад коронавирусний вакцин хандивлах нөхцөл одоохондоо бүрдээгүй байна. Цаашид дотоодын нөхцөл байдлаа харгалзан вакцинаа бусадтай хуваалцах чиглэлд ажиллах болно гэж Цагаан ордны тэргүүн мэдэгджээ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг шүүх хурлыг хойшлуулжээ 2021-04-22

Израилд халдварын тохиолдол буурсныг эмч нарын судалгаагаар баталжээ. 2021-04-22

БНХАУ-аас Монгол Улс руу экспортолсон жимс жимсгэнэ, хүнсний ногооны хэмжээ ихээхэн өсжээ. 2021-04-22

Энэтхэгт өдөрт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгджээ 2021-04-22

АНУ уур амьсгалийн өөрчлөлтэй тэмцэх чиглэлээр бусад оронд санхүүгийн тусламж үзүүлнэ. 2021-04-23

АНУ-ын засаг захиргаа 100 хоногт 200 сая тун вакцин хийх зорилтоо биелүүллээ. 2021-04-23

Олимпын наадмын үеэр төрийн дууллын оронд П.Чайковскийн хөгжим эгшиглэнэ. 2021-04-23

Европын холбоо хиймэл оюун ухааны хэрэглээнд шинэ зохицуулалт санал болголоо. 2021-04-23

Чех Оросын 63 дипломат ажилтныг хөөв 2021-04-23

ОХУ-д болсон жагсаалын үеэр 1700 гаруй хүнийг баривчилжээ. 2021-04-23

БНЧУ ОХУ-д тулган шаардлага хүргүүлжээ 2021-04-23