“Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг шүүх хурлыг хойшлуулжээ

“Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг шүүх хурлыг хойшлуулжээ

Канадын Британийн Колумб мужийн Дээд шүүх (Ванкуверт байрладаг) Хятадын “Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг АНУ-ын талд шилжүүлэн өгөх асуудлыг хэлэлцэх шүүх хурлыг наймдугаар сард болгон хойшлуулах шийдвэр гаргажээ.

Шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг Мэн Ваньжоугийн өмгөөлөгч нар даваа гарагт гаргасан байна. Түүнийг шилжүүлэн өгөх эсэхийг эцэслэн шийдэх шүүх хурал наймдугаар сарын 3-нд эхэлнэ. Шүүх хурлыг хойшлуулах шийдвэрийнхээ үндэслэлийг бичгээр гаргаж өгнө гэдгээ шүүгч мэдэгдсэн байна.

Мэн Ваньжоуг Канадын хууль сахиулагчид 2018 оны 12 дугаар сарын 1-нд Ванкуверийн нисэх онгоцны буудалд баривчилсан билээ. АНУ-ын Нью-Йорк хотын Дорнод тойргийн прокурорын газраас шилжүүлэн өгөх тухай тусгай хүсэлт гаргасны дагуу түүнийг баривчилжээ. Канадын шүүх Мэн Ваньжоуг 2018 оны 12 дугаар сарын 11-нд 10 сая канад долларын /7 сая ам.доллар/ барьцаагаар суллаж, Америкийн талд шилжүүлэн өгөх хүртэл Ванкувер дахь гэртээ нөхрийн хамт оршин суухыг зөвшөөрсөн юм. 

АНУ-ын эрх баригчид "Huawei", түүний охин компаниуд болон Мэн Ванжоу нарт аж үйлдвэрийн тагнуул хийсэн, Иранд авсан АНУ-ын хоригийг зөрчсөн зэрэг хэргээр 23 зүйл ангиар ял тодорхойлжээ. Хэрэв түүнийг АНУ-ын талд шилжүүлэн өгвөл 20 жил хүртэл хугацаагаар хоригдох ял авч магадгүй байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Канадын ачааны тэрэгний жолооч нарт вакцин үнэгүй хийлгэхийг санал болгожээ. 2021-04-22

NASA Ангарагийн агаар мандлаас хүчилтөрөгч гарган авснаа зарлажээ. 2021-04-22

Японы Засгийн газар Токио, Осака, Киото, Хиого мужид онцгой байдал тогтоохоор төлөвлөж байна 2021-04-22

ОХУ АНУ-ын ЭСЯ-ны ажилтнуудыг нутаг буцаана 2021-04-22

"Жонсон & Жонсон"-ы вакцин ховор төрлийн гаж нөлөө үзүүлж байж магадгүй 2021-04-22

“Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг шүүх хурлыг хойшлуулжээ 2021-04-22

Израилд халдварын тохиолдол буурсныг эмч нарын судалгаагаар баталжээ. 2021-04-22

БНХАУ-аас Монгол Улс руу экспортолсон жимс жимсгэнэ, хүнсний ногооны хэмжээ ихээхэн өсжээ. 2021-04-22

Энэтхэгт өдөрт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгджээ 2021-04-22

АНУ уур амьсгалийн өөрчлөлтэй тэмцэх чиглэлээр бусад оронд санхүүгийн тусламж үзүүлнэ. 2021-04-23

АНУ-ын засаг захиргаа 100 хоногт 200 сая тун вакцин хийх зорилтоо биелүүллээ. 2021-04-23