БНЧУ ОХУ-д тулган шаардлага хүргүүлжээ

БНЧУ ОХУ-д тулган шаардлага хүргүүлжээ

Чехийн Засгийн газар дипломатуудыг нь Москва руу буцах зөвшөөрөл олгохыг ОХУ-аас шаардаж байна. Хэрвээ зөвшөөрөхгүй бол Прага дахь Оросын Элчин сайдын яамны 60 дипломатыг улс орноосоо гаргах болно гэж Москвад тулган шаардлага хүргүүлжээ.

Чехийн энэ тулган шаардлага 2014 онд зэвсгийн агуулах дэлбэлсэн хэрэгт Оросын тагнуулууд оролцоотой гэх асуудлаас үүдэлтэй Чех, Оросын дипломат маргаан даамжирч магадгүй байна.

Энэхүү тагнуулын асуудлаас үүдэж өнгөрсөн 7 хоногт Чех дипломат халхавч дор тагнуул хийдэг гэсэн үндэслэлээр Оросын 18 дипломатыг тааламжгүй этгээд хэмээн эх орноосоо явуулж байгаагаа зарласны хариуд Москва уг тагнуулын асуудалд оролцоогүй гэдгээ илэрхийлж, Чехийн 20 дипломатыг яг адилхан зарчмаар эх орноосоо явахыг шаардсан юм.

Чех улс тагнуулын асуудлаас үүдэлтэй Оростой хийж буй дипломат маргааныг шийдвэрлэх үүднээс Гадаад харилцааны сайдаа сольсон байна. Шинээр томилогдсон Гадаад харилцааны сайд нь хоёр орны харилцаа маш төвөгтэй болж ирлээ. Гэхдээ үүнд Чехийн тал буруугүй гэж мэдэгджээ.

Харин Оросын тал Чехийг ямар ч логикгүй асуудал хөндөж байна. Прагийн энэ алхмаас гарах боломжит бүх үр дагаврыг судлах болно гэдгээ мэдэгджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.