ОХУ-д болсон жагсаалын үеэр 1700 гаруй хүнийг баривчилжээ.

ОХУ-д болсон жагсаалын үеэр 1700 гаруй хүнийг баривчилжээ.

ОХУ-ын нийслэл болон бусад 100 гаруй хот, мөн Берлин зэрэг дэлхийн хотуудад Алексей Навальныйг суллахыг шаардсан жагсаал болжээ. Эсэргүүцлийн жагсаалын үеэр Оросын цагдаа нар 1700 гаруй хүнийг баривчлан саатуулсан тухай хүний эрхийн болон ажиглалт, судалгааны байгууллагууд мэдээлжээ. Зарим хэвлэлд баривчлагдсан хүний тоо 2000 дөхсөн тухай ч мэдээлж байна.

Санктпетербург хотод л гэхэд хамгийн олон буюу 600 орчим хүнийг жагсаал цуглааны хууль болон цар тахлын дүрэм журам зөрчсөн үндэслэлээр баривчилсан тухай хүний эрхийн байгууллагууд мэдээлжээ. Харин Оросын хэвлэлүүд Москвад 6000, Санктпетербургт 4500 гаруй, бусад хотуудад цөөн хүн оролцсон жагсаал болсон гэж мэдээлжээ.

Мөн Алексей Навальныйгийн хэвлэлийн төлөөлөгч, туслах нарыг жагсаал эхлэхийн өмнө баривчилсан байна. Зөвхөн нийслэл Москва хотод гэхэд 6000 гаруй хүн жагсаалд оролцжээ. Жагсагчид сөрөг хүчний удирдагчдын нэг Алексей Навальныйг суллахыг шаардсан лоозон барьж, үдшийн цагаар гар утасныхаа гэрлийг асаан жагссан байна.

Оросын төр засгийг шүүмжлэгчдийн нэг, сөрөг хүчний удирдагчдын нэг гэгддэг Алексей Навальныйд шүүхээс тэнсэн харгалзах ялын тогтоолыг зөрчсөн үндэслэлээр 2 жил 6 сарын хорих ял оноосон. Гэвч Навальный өөрт нь оногдуулсан ял улс төрийн зорилготой гэж үзэж, хорих газарт өлсгөлөн зарласан юм.

Харин Алексей Навальныйгийн багийнхан олон хоногийн өлсгөлөнгийн улмаас биеийн байдал нь муудаж, амь нас нь аюулд орж байна гэсэн үүднээс түүнийг суллахыг шаардаж, ням гарагт улс орон даяар эсэргүүцлийн жагсаал өрнүүлсэн юм. Үүнээс гадна ирэх 7 хоногт Москвагийн шүүх Навальныйгийн тэргүүлдэг Авлигатай тэмцэх санг экстремист буюу хэт туйлшрагч байгууллага гэж тооцох прокурорын хүсэлтийг хэлэлцэх гэж байна.

Хэрвээ хүсэлтийг шүүх дэмжвэл тус байгууллагын үйл ажиллагааг хориглож, дэмжигчдийг торгох, хорих ялаар шийтгэх эрхзүйн орчин бүрдэх нь гэсэн болгоомжлолын үүднээс Алексей Навальныйг дэмжигчид энэхүү эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулжээ.

Оросын эрх баригчид Алексей Навальныйг хорих газрын эмнэлэгт шилжүүлж, эмчийн үзлэгт оруулсан, биеийн байдал нь тогтвортой байгаа гэж мэдээлсэн бөгөөд түүний эмчийг эмнэлэг рүү оруулахаас татгалзсан байна. ОХУ-ын эрх баригчид жагсаалыг хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж, нийслэл болон бусад хотуудад хатуу харуул хамгаалалт тогтоожээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

АНУ уур амьсгалийн өөрчлөлтэй тэмцэх чиглэлээр бусад оронд санхүүгийн тусламж үзүүлнэ. 2021-04-23

АНУ-ын засаг захиргаа 100 хоногт 200 сая тун вакцин хийх зорилтоо биелүүллээ. 2021-04-23

Олимпын наадмын үеэр төрийн дууллын оронд П.Чайковскийн хөгжим эгшиглэнэ. 2021-04-23

Европын холбоо хиймэл оюун ухааны хэрэглээнд шинэ зохицуулалт санал болголоо. 2021-04-23

Чех Оросын 63 дипломат ажилтныг хөөв 2021-04-23

ОХУ-д болсон жагсаалын үеэр 1700 гаруй хүнийг баривчилжээ. 2021-04-23

БНЧУ ОХУ-д тулган шаардлага хүргүүлжээ 2021-04-23

Израил, Бахрейн вакцинжуулалтын паспортыг харилцан зөвшөөрөх гэрээг байгууллаа 2021-04-23

Индонезийн "КэйАрАй Нанггала-402" загварын шумбагч хөлөг онгоцыг хайсаар байна. 2021-04-23

Эверест уулын баазад “COVID-19” халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн 2021-04-23

Мьянмарт ирэх саруудад өлсгөлөнд нэрвэгдсэн хүний тоо 3.4 саяд хүрнэ. 2021-04-23