АНУ 60 сая тун вакциныг бусад улс оронтой хуваалцана.
“AstraZeneca”-гийн вакцинаас бэлэн болмогц нь 60 сая тунг АНУ бусад оронтой хуваалцахад бэлэн байна гэж Цагаан ордон мэдэгдэв.
Вакцин аюулгүй болохыг дахин нягталж үзсэний дараа экпортолно. АНУ-д вакцины нөөц байгаа ч зохих байгууллагууд эдгээр вакцинд хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрөл хараахан олгоогүй байгаа аж.
Улс орнуудад вакцины зайлшгүй хэрэгцээ шаардлага бий болоод байгаа энэ үед вакцин нууцаар нөөцөллөө хэмээн зарим шүүмжлэгч Засгийн газрыг буруутгажээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “AstraZeneca”-гийн вакцинаас 4 сая тунг Мексик, Канадад нийлүүлэхээ амласан юм. Үүнээс гадна Энэтхэгт үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Ж.Байдены засаг захиргаа нөөцөөсөө хуваарилахаар болсон билээ.
АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газар ойрын долоо хоногуудад вакцинд дахин хяналт шалгалт хийсний дараа “AstraZeneca”-гийн вакцинаас 10 сая тунг нийлүүлэх төлөвтэй байгааг Цагаан ордны мэдэгдэлд дурдсан бөгөөд үлдсэн 50 сая тун нь үйлдвэрлэлийн шатандаа байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.