Тайландын ерөнхий сайд амны хаалт зүүгээгүй шалтгаанаар торгуулжээ.

Тайландын ерөнхий сайд амны хаалт зүүгээгүй шалтгаанаар торгуулжээ.

Даваа гарагт коронавирусийн цар тахлын асуудлаар болсон засгийн газрын шуурхай хуралд оролцохдоо амны хаалт зүүгээгүй Тайландын ерөнхий сайд 6,000 батаар ($190) торгуулахаар болжээ.

Ерөнхий сайд Прают Чан-Оча торгуулийг хүлээн зөвшөөрч, төлөхөөр болсныг дээрх хуралд оролцсон Бангкок хотын захирагч Асвин Кванмуанг өөрийн фэйсбүүк хуудсанд мэдээлсэн байна.

Засгийн газрын шуурхай хуралдаанд үнэхээр ерөнхий сайд ганцаараа амны хаалтгүй оролцсоныг хэвлэлийн мэдээний гэрэл зурагнаас харж болохоор байв.

 

Журам зөрчсөнөө сүүлд анзаарсан ерөнхий сайд Бангкок хотын захирагчтай утсаар ярьж, торгуулах хүсэлтээ илэрхийлсэн гэнэ. Т

айланд улсад сүүлийн өдрүүдэд коронавирусийн тархалт нэмэгдэж байгаа. 24 цагийн дотор тус улсад халдварын 2,048 шинэ тохиолдол бүртгэгдсэнийг Даваа гарагт зарлажээ.

Цар тахал эхэлсэн цагаас хойш Тайландад халдварын нийт 57,508 тохиолдол бүртгэгдэж, 148 хүн нас бараад байгаа юм. Нийслэл Бангкок хот болон 48 мужид Даваа гарагаас эхлэн гэртээ байхаас бусад бараг бүх тохиолдолд амны хаалт заавал зүүх хатуу журам хэрэгжиж байгаа.

Амны хаалтыг гадаа орчинд явахдаа, автомашин дотор нэгээс олон хүн зорчиж яваа тохиолдолд хүртэл зүүх юм. Ерөнхий сайд Прают нь амны хаалт зүүгээгүйнхээ төлөө торгуулсан эхний хүмүүсийн нэг болжээ.

Гэхдээ тэр торгуулийн дээд хэмжээ болох 20,000 батаар ($636) шийтгүүлээгүй өнгөрсөн байна. Тайландад гуравдугаар сараас вакцинжуулалтын хөтөлбөр эхэлсэн юм. 67 настай ерөнхий сайд тухайн үед AstraZeneca вакцины эхний тунг тариулж, үндсэний дархлаажуулалтын хөтөлбөрөө эхлүүлж байжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Энэтхэгийн Засгийн газар эмнэлгийн хүчилтөрөгч үйлдвэрлэх 551 станц байгуулахаар шийджээ. 2021-04-26

Индонезийн Ерөнхийлөгч “KRI Nanggala-402” хөлгийн багийн 53 гишүүний ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийллээ 2021-04-26

Зэсийн үнэ даваа гарагт өсөж хамгийн дээд үзүүлэлтээ шинэчилжээ. 2021-04-26

Ши Жиньпин ирэх 5 жилд цахилгаан станцуудад ХАТУУ ХЯЗГААРЛАЛТ тогтооно. 2021-04-27

Ши Жиньпин ирэх 5 жилд цахилгаан станцуудад ХАТУУ ХЯЗГААРЛАЛТ тогтооно. 2021-04-27

Тайландын ерөнхий сайд амны хаалт зүүгээгүй шалтгаанаар торгуулжээ. 2021-04-27

Их Британи ОХУ-ын 14 иргэний эсрэг хориг арга хэмжээ авчээ. 2021-04-27

Бразил “Спутник V”-г аюулгүй вакцин гэж баталжээ 2021-04-27

АНУ 60 сая тун вакциныг бусад улс оронтой хуваалцана. 2021-04-27

Дэлхий даяар “COVID-19”-ийн өвчлөл дээд цэгтээ хүрчээ. 2021-04-27

Япон, Энэтхэг коронавирусний цар тахлыг даван туулах чиглэлд хамтран ажиллана 2021-04-27