Бразил “Спутник V”-г аюулгүй вакцин гэж баталжээ

Бразил “Спутник V”-г аюулгүй вакцин гэж баталжээ

Бразилын Шинжлэх ухаан, техник, аюулгүй байдлын яамны комисс Оросын “Спутник V” вакциныг аюулгүй гэж хүлээн зөвшөөрчээ. Ийнхүү тус улсад Оросын гаргаж авсан коронавирусний эсрэг вакцин “Спутник V”-гийн арилжааны үйлдвэрлэлийг баталсан байна.

Дээрх яамнаас “Шинжлэх ухаан, техник, инновацийн яамны био аюулгүй байдлын үндэсний техникийн комисс “Гам-КОВИД-ВАК” нэртэйгээр вакцины арилжааны хувилбарыг баталсан” гэж мэдэгджээ.

Ариун цэврийн хяналтын үндэсний агентлаг (Anvisa)-ийн ажилтнууд ОХУ-д “Спутник V” вакцин үйлдвэрлэх хоёр үйлдвэр дээр очиж ажиллах талаар Оросын хэвлэлүүд мэдээлсэн билээ.

Бразил улсын хувьд ОХУ-аас коронавирусний эсрэг вакцин авах хүсэлтээ “Спутник V” вакциныг гаргаж авснаа зарласан үеэс нь хойш илэрхийлсэн юм. Тус улсад цар тахлын нөхцөл байдал хүнд байгаа аж. Бразилд өвчлөл 14.3 саяд хүрчээ. Хоногт 32572 тохиолдол илэрч, 1305 хүн нас барсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.