БНСУ-ын “Samsung”-ийн өв залгамжлагчид түүхэнд байгаагүй их хэмжээний татвар төлнө

БНСУ-ын “Samsung”-ийн өв залгамжлагчид түүхэнд байгаагүй их хэмжээний татвар төлнө

Өнгөрсөн онд мөнх бусыг үзүүлсэн “Samsung” компанийн тэргүүн Ли Кун Хигийн өв залгамжлагчид 12 их наяд гаруй воны (10.7 тэрбум ам.доллар) өв залгамжлалын татварын төлнө гэж Лигийн гэр бүлийн төлөөлөгч мэдэгджээ.

Энэ нь БНСУ-ын түүхэнд байгаагүй их хэмжээний татвар юм. “Samsung”-ийн өв залгамжлагчид өвлөн авсан хувьцааг хэрхэн хуваах талаараа мэдээлээгүй байна.

Өв залгамжлагчид мөн вируст халдвартай тэмцэхэд болон хүүхдийн ховор өвчний судалгаанд зориулж, 1 их наяд вон (900 сая ам.доллар), 2 их наяд воноор (1.8 тэрбум ам.доллар) үнэлэгдэх 23 мянга орчим урлагийн бүтээл хандивлахаа мэдэгджээ.

“Samsung” компанийн тэргүүн агсны хөрөнгийг түүний бэлэвсэн эхнэр, хүү, хоёр охин нь өвлөж авах юм. БНСУ-ын хамгийн баян хүн болох “Samsung” компанийн тэргүүн Ли Кун Хи өнгөрсөн оны 10 дугаар сард нас нөгчиж, 25 их наяд гаруй воноор (22.5 тэрбум ам.доллар) үнэлэгдэх эд хөрөнгө, үл хөдлөх хөрөнгө үлдээжээ.

Ли Кун Хигийн гэр бүлийнхэн өв залгамжлалын татварыг хэсэгчлэн төлөх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Татварын зургааны нэгийг дөрөвдүгээр сарын сүүлчээр, үлдсэн хэсгийг ирэх таван жилийн хугацаанд төлөх аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 512 хүн илэрчээ... 2021-04-27

73 настайдаа “Оскар” гардсан Юн Ё Жоны тухай НАЙМАН БАРИМТ 2021-04-27

БНСУ-д коронавирусний хувилбараар халдварласан тохиолдлын тоо нэмэгджээ 2021-04-27

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 775 хүн илэрчээ 2021-04-28

БНСУ-д өндөр эрсдэлтэй, өндөр ашигтай “ Биткойн донтолт “ 20, 30 насныхны дунд их байна. 2021-04-28

БНСУ-ын “Samsung”-ийн өв залгамжлагчид түүхэнд байгаагүй их хэмжээний татвар төлнө 2021-04-28

БНСУ-д өөрийгөө шинжлэх оношлуурыг худалдаална 2021-04-28

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 680 хүн илэрчээ... 2021-04-29

БНСУ-ын “Kia”, “SK Innovation” хамтран цэнэг хураагуурыг дахин боловсруулна 2021-04-29

БНСУ 30-аас дээш насны цэргийнхнээ AstraZeneca вакцинаар дархлаажуулж эхэлжээ 2021-04-29

БНСУ-д вакцинд бүрэн хамрагдсан иргэд тусгаарлалтаас чөлөөлөгдөнө 2021-04-29