БНСУ-д өөрийгөө шинжлэх оношлуурыг худалдаална

БНСУ-д өөрийгөө шинжлэх оношлуурыг худалдаална

БНСУ-ын иргэд коронавирусээр халдварласан эсэхээ өөрсдөө шинжлэх оношлуурыг эмийн сан болон цахим дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой болно гэж эх сурвалжууд өнөөдөр мэдээлжээ.

БНСУ-ын Эмийн хяналтын агентлаг халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгаа энэ үед шинжилгээ хийх хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд “SD Biosensor”, “Humasis” компанид гарган авсан, “COVID-19”-ийн хоёр оношлуурыг өнгөрсөн баасан гарагт бүртгэсэн юм.

“Өөрөө шинжилгээ хийх оношлуур энэ долоо хоногийн амралтын өдрүүдээс эмийн санд худалдаалагдаж эхлэх төлөвтэй байна” гэж “Humasis” компани мэдээлжээ. Тус компани бүтээгдэхүүнээ ямар үнээр худалдаалахаа хараахан шийдээгүй байгаа боловч 10-12 мянган воны үнэтэй байх магадлалтай байна.

“SD Biosensor” компани нь түргэн оношлууруудаа хоёр борлуулагчаар дамжуулан нийлүүлэх бөгөөд бүтээгдэхүүнийхээ үнийн талаар тэдэнтэй хэлэлцээ хийж байна. Энэхүү оношлуурыг ирэх долоо хоногийн эхнээс худалдаалж эхлэхээр төлөвлөж байгаа ажээ.

Эдгээр оношлуурын нарийвчлал нь полимеразын гинжин урвалын шинжилгээнийхтэй /PCR/ харьцуулахад сул тул нэмэлт хэрэгслийн зориулалтаар ашиглана. Хэрэглэгчдийн хувьд өөрсдөө хамраасаа сорьц авах бөгөөд хариу нь 15-20 минутын дотор гарах гэнэ.

Мөн эдгээр оношлуур нь гадаадын орнуудад онцгой байдлын үед ашиглах зөвшөөрөл аваад байгаа бөгөөд Европын хэд хэдэн оронд хэрэглэж байгаа ажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

73 настайдаа “Оскар” гардсан Юн Ё Жоны тухай НАЙМАН БАРИМТ 2021-04-27

БНСУ-д коронавирусний хувилбараар халдварласан тохиолдлын тоо нэмэгджээ 2021-04-27

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 775 хүн илэрчээ 2021-04-28

БНСУ-д өндөр эрсдэлтэй, өндөр ашигтай “ Биткойн донтолт “ 20, 30 насныхны дунд их байна. 2021-04-28

БНСУ-ын “Samsung”-ийн өв залгамжлагчид түүхэнд байгаагүй их хэмжээний татвар төлнө 2021-04-28

БНСУ-д өөрийгөө шинжлэх оношлуурыг худалдаална 2021-04-28

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 680 хүн илэрчээ... 2021-04-29

БНСУ-ын “Kia”, “SK Innovation” хамтран цэнэг хураагуурыг дахин боловсруулна 2021-04-29

БНСУ 30-аас дээш насны цэргийнхнээ AstraZeneca вакцинаар дархлаажуулж эхэлжээ 2021-04-29

БНСУ-д вакцинд бүрэн хамрагдсан иргэд тусгаарлалтаас чөлөөлөгдөнө 2021-04-29

Умард Солонгосын хөлөг онгоцнууд Хятадын боомтуудад нэвтэрч эхэлжээ 2021-04-29