БНСУ 30-аас дээш насны цэргийнхнээ AstraZeneca вакцинаар дархлаажуулж эхэлжээ

БНСУ 30-аас дээш насны цэргийнхнээ AstraZeneca вакцинаар дархлаажуулж эхэлжээ

БНСУ 30-аас дээш насны цэргийнхнээ AstraZeneca вакцинаар дархлаажуулж эхэлжээ. Вакцинжуулалт үр дүн өгч, коронавирусний халдвараас хамгаалах ажилд тус болно гэж үзэж байгаагаа Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ.

БНСУ-ын армид өнөөдрийн /2021.04.28/ байдлаар 777 хүн “COVID-19”-өөр өвчилсөн байна.

Өмнөд Солонгост вакцинжуулалт хоёрдугаар сард эхэлсэн юм.

Тус улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 775 хүн ковидоор өвчилсөн нь батлагдаж, нийт халдварын тоо 120673 болжээ. Шинээр илэрсэн 775 тохиолдлын 21 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна. БНСУ-д хоногт 553 хүн эдгэрсэн бол нэг хүн нас баржээ. Коронавируст халдвараас сэргийлэх вакцинд нийт 2.5 сая гаруй иргэнээ хамруулжээ.

Европын эмийн агентлагаас мэдээлснээр AstraZeneca вакцин аюулгүй бөгөөд үр дүнтэй, коронавирусний эсрэг хэрэглэх ёстой вакцин аж. AstraZeneca вакцины үр дүн нь үүсгэж болох эрсдэлээсээ давна гэж Европын эмийн агентлаг тодорхойлсон бол энэ вакциныг 11 сая гаруй хүндээ тарьсан Их Британи улсад коронавирусний халдварын тархалтыг буурч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх өвчтөний тоо багассан үр дүнтэй байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.