Сайд С.Мэндсайхан Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдтай уулзлаа
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Монгол Улсаас БНСУ-д Суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Н.Эрдэнэтуяатай цахимаар уулзаж, БНСУ-ын Жижиг дунд үйлдвэр, гарааны бизнесийн яамтай хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцлаа.
Уулзалтын эхэнд Сайд З.Мэндсайхан Элчин сайд Н.Эрдэнэтуяад Монгол-Солонгосын хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд онцгой анхаарч байгаад талархал илэрхийлээд, хоёр орны хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн салбарт хэрэгжиж буй ажлын талаар санал солилцов.
Түүнчлэн, Монгол Улсаас БНСУ руу хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн экспортлох хорио цээрийн протокол тохирох, БНСУ-д жил бүр “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний R&D буюу судалгаа хөгжүүлэлт, KOICA-ийн шугамаар бизнес хөгжлийн төв байгуулах, Монголын мах, махан бүтээгдэхүүн БНСУ-ын зах зээлд нэвтрүүлэх боломжийн талаар ярилцан, Монгол Улсын байр суурийг илэрхийлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.