БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 463-аар нэмэгдэж нийт 127,772-д хүрэв.
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 09:30 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 05 дугаар сарын 10-ны 00.00 цагийн байдлаар 463-аар нэмэгдэж нийт 127,772-д хүрэв. Шинээр илэрсэн 463 тохиолдлын 27 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн. Нийт 117,844 (+421) иргэн эдгэрсэн бол 1,875 (+1) иргэн нас барсан. Одоогийн байдлаар 9,122,059 (+16288) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 8,910,889 (+13707) иргэний хариу сөрөг гарч 83,398 (+2118) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 8,053 (+41) иргэн байна. Корона вируст халдвараас урьчилан сэргийлэх тарилгын эхний тарилгад 3 хүн хамрагдаж нийт 3,674,729, хоёрдугаар тарилгад 4,734 хүн хамрагдаж нийт 506,274-д тус тус хүрэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.