БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 715-аар нэмэгдэж нийт 129,633-д хүрэв
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 09:30 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 05 дугаар сарын 13-ны 00.00 цагийн байдлаар 715-аар нэмэгдэж нийт 129,633-д хүрэв. Шинээр илэрсэн 715 тохиолдлын 23 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн. Нийт 119,906 (+533) иргэн эдгэрсэн бол 1,891 (+7) иргэн нас барсан.
Одоогийн байдлаар 9,241,153 (+39614) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 9,024,003 (+35661) иргэний хариу сөрөг гарч 87,517 (+3238) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 7,836 (+175) иргэн байна. Корона вируст халдвараас урьчилан сэргийлэх тарилгын эхний тарилгад 4,408 хүн хамрагдаж нийт 3,711,023, бүрэн тунд 82,890 хүн хамрагдаж нийт 747,707-д тус тус хүрэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.