БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 635-аар нэмэгдэж нийт 128,918-д хүрэв.
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 09:30 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 05 дугаар сарын 12-ны 00.00 цагийн байдлаар 635-аар нэмэгдэж нийт 128,918-д хүрэв. Шинээр илэрсэн 635 тохиолдлын 22 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн. Нийт 119,373 (+656) иргэн эдгэрсэн бол 1,884 (+5) иргэн нас барсан.
Одоогийн байдлаар 9,201,539 (+37255) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 8,988,342 (+36969) иргэний хариу сөрөг гарч 84,279 (-349) иргэний хариу хүлээгдэж байна.
Тусгаарлалтад 7,661 (-26) иргэн байна. Корона вируст халдвараас урьчилан сэргийлэх тарилгын эхний тарилгад 6,029 хүн хамрагдаж нийт 3,698,657, бүрэн тунд 80,788 хүн хамрагдаж нийт 664,813-д тус тус хүрэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.