Олимпын наадамд оролцох гаднын зочид, төлөөлөгчдийн тоог цөөлөх бодлого барина

Олимпын наадамд оролцох гаднын зочид, төлөөлөгчдийн тоог цөөлөх бодлого барина

Токиогийн олимп зохион байгуулах хороо цар тахлын халдвар нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх үүднээс Олимпын наадамд оролцох гаднын зочид, төлөөлөгчдийн тоог цөөлөх бодлого барьж байна.

Тус хороо цар тахал гарахаас өмнө Олимпын наадамд гаднын улс орнуудаас ирэх зочид, сэтгүүлчдийн тоог 180 мянга байхаар тооцоолж байсан. Харин одоо энэ тоог 50 хувиар буюу 90 мянга болгож бууруулахаар хэлэлцэж байгаа аж. "Ковид-19" цар тахлын улмаас Токиогийн Олимпын наадмыг нэг жилээр хойшлуулснаас хойш зохион байгуулагч орны зүгээс гаднын үзэгч хүлээн авахгүй байхаар шийдвэрлэсэн.

Тус улсын дотоодод "Олимпын наадмыг бүр цуцла" гэсэн шаардлага сүүлийн өдрүүдэд нэмэгдсэн учраас зохион байгуулагчид цар тахлын халдварын эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байгаагийн нэг нь гаднын зочид сэтгүүлчдийн тоог хязгаарлах юм. Сүүлийн өдрүүдэд Япон улсад цар тахлын халдварын тархалт эргээд нэмэгдсэнтэй холбогдуулж, тус улсын засгийн газар онц байдлын хугацааг 5 дугаар сар дуустал сунгаж, нэмж гурван мужид онц байдал тогтоож байна.

Тус улсын засгийн газар зуны Олимпын наадмыг аюулгүй, амжилттай зохион байгуулах амлалт авсан. Энэ үүднээсээ тус улсын засгийн газар Олимпоос өмнө цар тахлын халдварыг хязгаарлах, эрүүл мэндийн салбарынхаа ачааллыг бууруулах, вакцинжуулалтаа хурдасгах зэрэг алхмуудыг хийж авч байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Израил руу 1500 гаруй пуужин харвасны улмаас их хэмжээний хохирол учраад байна. 2021-05-15

ДЭМБ-ын тэргүүн чинээлэг орнууд, бага орлоготой орнуудад вакцинаасаа хуваалцахыг уриаллаа 2021-05-15

АНУ эрүүл мэндийн даатгалгүй цагаачдыг нэвтрүүлэхийг хязгаарласан шийдвэрийг цуцалжээ. 2021-05-15

Гадаадын агаарын тээврийн бүх компани Израил руу үйлдэх нислэгүүдээ цуцалжээ. 2021-05-16

Коби Брайантын нэрийг Жеймс Нейсмитын нэрэмжит сагсан бөмбөгийн алдрын танхимд мөнхөлжээ. 2021-05-16

Олимпын наадамд оролцох гаднын зочид, төлөөлөгчдийн тоог цөөлөх бодлого барина 2021-05-16

Грек улс аялал жуулчлалын салбараа нээлээ. 2021-05-16

Токиог зорих зочин болон сэтгүүлчдийн тоог 50 хувиар бууруулна. 2021-05-17

Япон улсад зорчих төлөвлөгөөг урьдчилан мэдүүлж байж хил нэвтрүүлнэ. 2021-05-17

Их Британи хязгаарлалтаа сулруулжээ. 2021-05-17

Турк хатуу хөл хориогоо сулруулна, 2021-05-17