Грек улс аялал жуулчлалын салбараа нээлээ.
Грек улс аялал жуулчлалын салбараа нээж, цар тахлын хөл хорионы дараах анхны жуулчнаа хүлээн авч байна. Грекийн эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болдог аялал жуулчлал тус улсын төсвийн орлогын 20 хувийг бүрдүүлдэг аж.
Гэвч "Ковид 19" цар тахлын улмаас 2020 онд Грекийн аялал жуулчлал 78,2 хувиар буурч, аялал жуучлалаас орох орлого 34 сая америк доллараас 7,4 сая болтлоо буурчээ. Жил гаруйн хугацаанд хатуу хөл хорионд байсан аялал жуулчлалын компаниуд одоо жуулчдаа хүлээн авч байна.
Энэ жил Грек улс жуулчдын зорих хамгийн аюулгүй газар байхын төлөө тал бүрийн чармайлт гаргаж байгаа. Тухайлбал, ойрын зургаан долоо хоногийн дотор арлын нийт хүн амыг вакцинд хамруулж, Орос, Хятадын вакцинд хамрагдсан жуулчдыг шинжилгээ өгөх шаардлагаас чөлөөлөх аж. Грект 2 дугаар сард цар тахлын тархалт эрс нэмэгдсэн ч сүүлийн үед халдварын тархалт харьцангуй тогтворжжээ. Тус улсын 10,7 сая хүн амын насанд хүрсэн 10 хүн тутмын 1 нь цар тахлын эсрэг вакцинд бүрэн хамрагдсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.