Япон даяар ням гарагт халдварын 5200 гаруй тохиолдол илэрч, 47 хүн нас барж
Японы Засгийн газар коронавирусний халдварын тохиолдлын тоо олноор нэмэгдэх болсон гурван мужид онцгой байдал зарласнаар энэ сарын 31 хүртэл ийм арга хэмжээ тогтоосон мужийн тоо ес болжээ.
Хамгийн хойд нутгийн Хоккайдо мужид ням гаргаас онцгой байдал тогтоосон бөгөөд өнгөрсөн амралтын өдрүүдэд Асахикава хотын амьтны хүрээлэнд ердийн үеийнхээс цөөн хүмүүс зочилжээ. Уг амьтны хүрээлэнг өнөөдрөөс хаах юм.
Хоккайдо нь бямба гаргийн байдлаар 100 мянган хүн тутамд бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоогоор мужуудын хамгийн эхэнд бичигдсэн байна.
Мөн Хирошима, Окаяма мужид онцгой байдал тогтоож, захирагчид нь ойролцоох бүс нутгийн эрх баригчидтай цахим хурал хийжээ. Ийнхүү тэд онцын шаардлагагүй тохиолдолд муж дамнан зорчихгүй байхыг оршин суугчдадаа уриалсан байна.
Өнөөдрөөс Токио, Осака хотод олон нийтийг вакцинжуулах төвд вакцинд хамрагдах 65-аас дээш насны хүмүүсийг бүртгэж эхэлнэ. Засгийн газрын байгуулсан эдгээр төвд тавдугаар сарын 24-нөөс вакцин хийж эхлэх ажээ.
Япон даяар ням гарагт халдварын 5200 гаруй тохиолдол илэрч, 47 хүн нас баржээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.