АНУ бусад орнуудад 80 САЯ ТУН ВАКЦИН хувааж хандивлана.
АНУ 80 сая тун коронавирусний эсрэг вакциныг вакцин хэрэгтэй байгаа бусад орнуудад хувааж хандивлахаар болжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Хятад, Орос улсууд вакцинаа ашиглан дэлхий дахинд нөлөөгөө тогтоож байна гэсэн яриа их гарах боллоо. Тэгвэл бид ч бас үнэт зүйлсээрээ дэлхийд тэргүүлмээр байна. Дэлхийн хоёрдугаар дайны үед АНУ ардчиллын гол хүч болж байсан шигээ энэ удаад коронавирусний цар тахлын эсрэг тэмцэхэд вакцинжуулалтын хүч болох ёстой” гэжээ.
ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус АНУ-ын засаг захиргааны ковидын эсрэг вакцин хэрэгтэй байгаа орнуудад 80 сая тун вакциныг хувааж өгөх шийдвэрийг сайшааж буйгаа илэрхийлсэн байна. Тэрбээр “АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены дэлхийн эрүүл мэндийн төлөө хийж буй ажлыг гүн гүнзгий үнэлж байна” гээд эв нэгдэл бол хүний амийг аврах цорын ганц арга хэмээн тодотгожээ.
АНУ-ын хандивлах 80 сая тун вакцины 20 сая тун нь Pfizer, Moderna, Johnson & Johnson компаниудын вакцин аж. Харин 60 сая тун нь AstraZeneca компаниас захиалж авах вакцин байх гэнэ.
Жо Байден “Бид вакцин хандивласныхаа хариуд бусад улс орноос ямар нэгэн амлалт шаардахгүй” гэж мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.