Япон “Moderna”-гийн вакциныг ойрын хугацаанд бүртгэх төлөвтэй байна.
Японы Эрүүл мэндийн яам “Moderna” компанийн коронавирусний вакциныг хэрэглэх зөвшөөрлийг энэ долоо хоногийн сүүлээр олгох төлөвтэй байна. Одоогоор Японд “Pfizer” компанийн вакциныг л бүртгээд байгаа юм.
“Moderna”, “AstraZeneca” компаниудын хувьд Эрүүл мэндийн яаманд “Pfizer”-ийн дараа хүсэлт гаргажээ. Тус яам хоёр вакциныг үнэлэх уулзалтыг пүрэв гарагт зохион байгуулах бөгөөд “Moderna”-гийн вакцинд баасан гараг гэхэд зөвшөөрөл олгож магадгүй байна.
Ингэснээр “Moderna”-гийн вакциныг ирэх даваа гаргаас нээгдэх олон нийтийг вакцинжуулах төвд тарьж эхлэх төлөвтэй байна. “AstraZeneca”-гийн вакцины хувьд яамны мэргэжилтнүүд цусны бүлэгнэл үүсэх эрсдэлийг нь ач тусынх нь үзүүлэлттэй харьцуулан нарийвчлан судлах ажээ.
Японы Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу “AstraZeneca” 60 сая хүнийг дархлаажуулахад хүрэлцэх вакциныг нийлүүлэх юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.