АНУ-ын насанд хүрсэн иргэдийн 60 хувь нь вакцины эхний тунг хийлгэжээ
АНУ-ын насанд хүрсэн иргэдийн 60 хувь нь “COVID-19”-ийн вакцины эхний тунг хийлгээд байна гэж тус улсын Ерөнхийлөгч Жо Байден даваа гарагт мэдэгдлээ.
“Дөрвөн сар орчмын өмнө америкчуудын 6 хүрэхгүй хувь нь вакцинд хамрагдаад байсан бол өнөөдөр энэ үзүүлэлт 60 хувьд хүрээд байна” хэмээн тэрбээр хэлжээ.
Мөн цар тахал дэгдсэнээс хойш халдварын тохиолдлын тоо бүх 50 муж улсад анх удаа буурсан дүн үзүүлснийг АНУ-ын Ерөнхийлөгч онцлон тэмдэглэжээ. Түүнчлэн халдварын улмаас нас барсан тохиолдлын тоо 81 хувиар буурсан байна.
Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээллээр, даваа гаргийн байдлаар улсын хэмжээнд насанд хүрсэн иргэдийн 60 хувь нь вакцины эхний тунг, 47 хувь нь хоёр тунг хоёуланг нь хийлгэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.