АНУ-ын бусад улс оронд вакцин хандивлах шийдвэрийг магтан сайшаажээ

АНУ-ын бусад улс оронд вакцин хандивлах шийдвэрийг магтан сайшаажээ

ургаадугаар сарын эцсээр улс орнуудад нийт 80 сая тун вакцин илгээх АНУ-ын засаг захиргааны шийдвэрийг ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус магтан сайшаажээ.

“Вакцины хэрэгцээ шаардлага тулгараад буй орнуудад 80 сая тун вакцин хандивлах үүргийг АНУ болон Ерөнхийлөгч Жо Байден өөртөө хүлээснийг би сайшааж байна. Дэлхийн эрүүл мэндийн төлөөх амлалтад тань бид гүнээ талархаж байна” хэмээн Гебрейесус “Twitter” хуудсандаа тэмдэглэсэн байна.

Түүнчлэн “COVAX” олон улсын механизмын түншүүд вакцины шударга хуваарилалтыг дэмжиж буйг тэрбээр цохон тэмдэглэв. “Эв нэгдэл бол олон хүний амь насыг аврах цорын ганц арга зам бөгөөд дэлхий дахинаа оршин тогтнох арга хэрэгсэл юм” хэмээн ДЭМБ-ын тэргүүн онцлон тэмдэглжээ.

Манай улс бусад улс оронд коронавирусний нийт 80 сая тун вакцин илгээнэ гэж Цагаан ордны хэвлэлийн албаны дарга Жен Псаки өмнө нь мэдэгдсэн юм. Үүнээс 20 сая тунг нь цар тахалтай тэмцэж буй орнуудад 6 дугаар сарын эцсээр илгээх бол нэмэлт 60 сая тун “AstraZeneca”-ийн вакциныг 5,6 дугаар сард хилийн чанадад нийлүүлэх аж.

“COVAX” нь  ДЭМБ-ын Дэлхийн вакцинжуулалт, дархлаажуулалтын холбоо /GAVI/, тахлын бэлэн байдлын шинэчлэлийн эвсэлтэй /CEPI/ хамтран хэрэгжүүлж буй олон улсын механизм юм. Энэхүү механизм нь үйлдвэрлэлийн хүчин чадал, худалдан авалтыг дэмждэг. Хөтөлбөрийн нөхцөлд зааснаар, өндөр орлоготой орнууд ядуу орнуудын вакцины төлбөрийг даах аж. Тус механизмын хүрээнд 2021 оны эцэс гэхэд дэлхийн дахинд 2 тэрбум тун вакцин үйлдвэрлэж, тэнцүү хуваарилагдсан байх ёстой аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.