“Brent” маркийн нефтийн үнэ 70 ам.доллар луу дөхөж өссөн

“Brent” маркийн нефтийн үнэ 70 ам.доллар луу дөхөж өссөн

АНУ зэрэг гол бүс нутгуудад түүхий эдийн эрэлт нэмэгдэх өөдрөг хэтийн төлөвтэй холбоотойгоор мягмар гаргийн өглөө дэлхийн зах зээл дээр “Brent” маркийн нефтийн үнэ 70 ам.доллар луу дөхөж өссөн байна.

Арилжааны мэдээллээс үзвэл, Умард тэнгисээс олборлодог энэхүү нефтийн долоодугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 0.33 хувиар өсөж, 69.69 ам.долларт хүрсэн байна. Харин Техасын “WTI” маркийн зургаадугаар сард нийлүүлэх гэрээний үнэ нэг торх нь 66.51 ам.долларт хүрч, 0.36 хувиар өсжээ.  

Азийн зарим оронд “COVID-19”-ийн халдвар дэгдсэн хэдий ч АНУ гэх зэрэг гол бүс нутгуудад эрэлт нэмэгдэх өөдрөг хэтийн төлөв ажиглагдаж байгаатай холбоотойгоор нефтийн үнэ тогтвортой өссөн байна. Томоохон орнуудад вакцинжуулалтын үйл явц эрчимжиж, шилжилт хөдөлгөөн нэмэгдэхийн хэрээр хөрөнгө оруулагчид түлшний эрэлт нэмэгдэнэ гэж найдаж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ХАМАС Израилтай урт хугацааны сөргөлдөөнд бэлэн байгаагаа мэдэгджээ 2021-05-18

Сүга Ёшихидэ Япон улсын Засгийн газрын нэрийн өмнөөс барилгын ажилтнуудаас хүлцэл өчжээ. 2021-05-18

В.Путин, Ши Жиньпин нар атомын байгууламж барих ажлыг эхлүүлэх ёслолд оролцоно. 2021-05-18

Филиппинчүүдэд коронавирусний ямар вакцин хийлгэхээ сонгохыг хоригложээ. 2021-05-18

АНУ Мьянмарын цэргийнхэнтэй холбоотой хүмүүсийн эсрэг хориг арга хэмжээ авчээ. 2021-05-18

“Brent” маркийн нефтийн үнэ 70 ам.доллар луу дөхөж өссөн 2021-05-18

“Pfizer”-ийн вакциныг хөргөгчийн хэмд нэг сар хадгалах боломжтой 2021-05-18

ДЭМБ хот дотор хурдны дээд хязгаарыг 30 км/цаг болгохыг уриалжээ 2021-05-18

БНХАУ-д яагаад “Ковид”-ын тохиолдол бүртгэгдэхгүй байна вэ! 2021-05-19

Израилийн цэргийн ажиллагаа удахгүй дууснан. 2021-05-19

Израил ХАМАС-ын эсрэг ажиллагаагаа үргэлжлүүлж, Баруун эрэгт мөргөлдөөн дэгдэв. 2021-05-19