Израилийн цэргийн ажиллагаа удахгүй дууснан.
Израилийн армийн палестины хэт даврагчдын эсрэг явуулж байгаа цэргийн ажиллагаа хэд хоногийн дотор дуусаж магадгүй байгаа талаар Associated Press агентлаг мэдээлжээ.
Газын зурвас дахь цэргийн ажиллагаа дуусаж магадгүй байгаа нь АНУ, Израилийн хоорондын хэлэлцээний явцад харагджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Ираилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай утсаар ярихдаа Израилийн удирдлагуудыг Газын зурваст цохилт өгөхөө зогсоохыг уриалсан юм.
АНУ-ын эрх баригчдын үзэж байгаагаар зөрчилдөөн хурцадвал байдал Израилийн эсрэг чиглэх аж.
Тэгвэл Израилийн талын төлөөлөгчид хэдхэн хоногийн дотор цэргийн ажиллагаагаа дуусгах магадлалтай байгаагаа хэлжээ. Өмнө нь Израилийн талаас цэргийн ажиллагаа хэр хугацаанд шаардлагатай байна төдий хэмжээгээр үргэлжилнэ гэж мэдэгдэж байсан юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.