Д.Сумъяабазар: Цаашид шатахууны үнэ литр тутамдаа 200 төгрөгөөр бууна
Засгийн газрын ээлжит бус хуралдаанд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулга хийжээ. Танилцуулгад дурдсанаар бол он гарсаар дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ огцом буурч байгаа нь хэрэглэгч орон Монгол Улсын хувьд таатай нөлөө үзүүлж эхэлжээ. Уржигдрийн байдлаар газрын тос нэг баррель нь 31.41 ам долларт хүрч буурсан нь манай эцсийн хэрэглэгчдэд шатахууны үнэ литр тутамд 200 хүртэл төгрөгөөр буурч хүрэх боломжийг бүрдүүлсэн байна. ОХУ-аас 2020 оны эхний гурван сарын байдлаар нийлүүлсэн шатахууны хилийн үнийг аргачлалын дагуу тооцож үзэхэд шатахууны төрөл тус бүрээс литр тутамдаа 120 төгрөгөөр буулгах боломж хэдийн бүрдсэн гэнэ.
ОХУ-ын Роснефть компаниас нийлүүлж
байгаа шатахууны хилийн үнэ өмнөх сартай нь харьцуулахад энэ сард
бүтээгдэхүүний төрлөөс хамааран тонн тутамдаа 58-86 ам.доллараар буурч,
Аи-92 автобензин 569 ам.доллар/тонн, лизелийн түлш 566 ам.доллар/тн
болоод байгаа юм байна. Одоогоор улсын хэмжээнд шатахууны төрөл бүрээр
дунджаар нэг сарын нөөцтэй байгаа аж. Монгол Улс шатахууны хэрэгцээгээ
100 хувь импортоор хангадаг ч хэрэглээ жил ирэх тусам өсч байдаг.
Тухайлбал, 2018 онд 1,4 мянган/тонн, 2019 онд 1,7 мянган/тонн
автобензин, дизелийн түлш импортлосон нь 14 хувийн өсөлт юм.
Хуралдааны дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар
мэдээлэл хийх үеэрээ “Шатах тослох материалын үнэ 50-100 төгрөгөөр бууж
эхэлсэн. Цаашид дөрөвдүгээр сарын 15-н гэхэд шатахуун литр тутамдаа 200
төгрөгөөр бууна гэж хэлж болно. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнийг
64-65 ам.доллараар тооцож байсан бол цар тахлаас шалтгаалж, өнөөдрийн
байдлаар 28-22 ам.доллар болсон. Түүхий тосны үнэ 22 ам.доллар,
бүтээгдэхүүний үнэ 26 ам.долларт хүрлээ. Энэ нь шатахууны хамгийн доод
үнэ гэж хэлж болно.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.