КОВИД-19 I Туркт халдварласан хүний тоо 359 болжээ

КОВИД-19 I Туркт халдварласан хүний тоо 359 болжээ

Туркт коронавирусний халдвар авсан хүний тоо 359-д хүрчээ. Тус улсын Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожагийн мэдэгдсэнээр сүүлийн 24 цагт шалгасан 1981 тестний 168 нь эерэг гарсан байна. “Харамсалтай нь бид 85 настай эмэгтэйг алдсан. Нийт дөрвөн хүн нас барсан” гэж тэрбээр Твиттердээ бичсэн байна.

Туркт анхны нас баралт энэ сарын 18-нд бүртгэгдсэн юм. Тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр анх нас барсан өвчтөн 89 настай байжээ.

Туркт коронавирусний халдварын анхны тохиолдол энэ сарын 11-нд бүртгэгдсэнээс хойш огцом өсөж байна.

“Ковид-19”-ийн халдвар нь өндөр настай хүмүүст илүү их эрсдэлтэй байгаа юм. Гэхдээ эрдэмтэд вирус мутацид орж, энгийн ханиад томууны хэлбэрээр тархаж, залуу хүмүүс ч амь насаа алдах эрсдэлтэй байгааг хэлж байна. Залуу үе халдварын тархалтыг тоохгүй, хайхрамжгүй байснаар тархалт эрчимжих аюулд хүргэж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анхааруулсан юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.