Солонгос улс даяар шуугиан тарьж олон хүний бухимдалыг төрүүлсэн хэргийн эзэн Жу Жү Бин нийт 45жилийн хорих ял авлаа.

Солонгос улс даяар шуугиан тарьж олон хүний бухимдалыг төрүүлсэн хэргийн эзэн Жу Жү Бин нийт 45жилийн хорих ял авлаа.

Өчигдөр 20-ны өдөр Сөүлийн Төв дүүргийн прокурорын газраас "Дижитал гэмт хэрэгтэй тэмцэх тусгай мөрдөн байцаах алба (Ажлын хэсэг)"  Жу Жү Бинийг өнгөрсөн сарын 30-ны өдөр хүчирхийлэл үйлдсэн, албадсан хэргээр нэмж ялласан байна. 

Жу Жү Бин нь  telegram аппликейшн ашиглан " доктор гэдэг нэртэй  " өрөө нээж өсвөр насны хүүхдүүдийг заналхийлж бэлгийн садар самууны  видео бичлэг хийж  тараасан гэх шалтгаанаар ний шүүх хуралдаанаас 40 жилийн хорих ял гэмт хэргийн орлогыг нуун дарагдуулсан тул таван жилийн хорих ял оноожээ.

Уг хэрэг нь Жу Жү Бин гэгч оюутан telegram гэх чат аппликейшн ашиглан групп үүсгэн олон хүнийг оруулаад садар самууны бичлэг, охид эмэгтэйчүүдийн хууль бус зургийг түгээн мөнгө олж байсан нь илэрсэн хэрэг юм.

Маш олон охид эмэгтэйчүүдийг хуурамч нэрээр урхидан чаталж сургууль, ажлын хаяг болон сул талыг нь мэдээд айлган сүрдүүлэн нүцгэн зургийг нь авч бусдад худалдан, мөн бэлгийн хүчирхийлэл хийсэн нь тогтоогдсон учир ийнхүү хүнд ял оноожээ.

Гэвч иргэд үүнд сэтгэл ханамжгүй, ялыг нэмэхийг шаардаж байна.

Дээрх чат группын нэрийг "박사" буюу доктор гэж судалгааны групп мэт хуурамчаар далдалсан байжээ.

Энд орох хүмүүсийг нэр ус мэдээлэл бүгдийг авч оруулаад охид хүүхнүүдийн зураг өгч мөнгө авдаг байсан.

"Группийн мэдээллийг гадагш гаргавал өөрийг чинь хууль бус садар самуун үздэг гэж гэр бүлд чинь хэлнэ" хэмээн бас сүрдүүлж давхар мөнгө авдаг байж. Харин хэрэг илрэн мөрдлөг хийх явцад уг группт байсан нь илэрсэн хэд хэдэн хүн амиа хорлосон юм.

Цахим гэмт хэрэг нэмэгдэж буй сүүлийн үед хэн хүнгүй энэ тал дээр маш сайн анхаарч, ялангуяа ямар нэг айлган сүрдүүлэх, мөнгө нэхэх, зураг нууцаар авах зэрэг хүч хэрэглэвэл ганцаар шийдэлгүй холбогдох газар заавал хэлж байгаарай!

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Samsung”-ийн өв залгамжлагчийг өршөөх үү? 2021-05-20

20 орчим насны Монгол охин найзынхаа нүцгэн зургийн нууцаар дарж, мөнгө нэхэж сүрдүүлжээ. 2021-05-20

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 561 хүн илэрчээ... 2021-05-21

БНСУ- д Модена вакциныг дотоодын хэрэглээнд зөвшөөрөгдсөн 4 дэх удаагийн “ковид 19 “өвчний эсрэг вакцин боллоо. 2021-05-21

БНСУ нь энэ сарын 24 нээс цар тахлын үед нийгэд зай барих журмыг дахин 3 долоо хоног сунгахаар болсон байна. 2021-05-21

Солонгос улс даяар шуугиан тарьж олон хүний бухимдалыг төрүүлсэн хэргийн эзэн Жу Жү Бин нийт 45жилийн хорих ял авлаа. 2021-05-21

БНСУ-д зай барих журмыг дахин гурван долоо хоногоор сунгана 2021-05-21

Мүн Жэ Ин , Байден нар вакцин, БНАСАУ, эдийн засгийн харилцааны талаар хэлэлцэнэ 2021-05-21

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 666 хүн илэрчээ... 2021-05-22

Ж.Байден БНАСАУ-ыг чиглэсэн Д.Трампын арга барилаас татгалзана. 2021-05-22

Нийтийн эзэмшлийн зам талбайд баригдсан тоосгон гражуудыг албадан буулгалаа 2021-05-22