Энэтхэг коронавирусний “энэтхэг хувилбар”-ын талаарх контентыг устгахыг хүсжээ
Энэтхэгийн эрх баригчид нийгмийн сүлжээнд хандан коронавирусний “энэтхэг хувилбар”-тай холбоотой бүхий л контентыг даруй устгахыг хүссэн байна.
Энэтхэгийн мэдээллийн технологийн яамны мэдэгдэлд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусний аль ч омог, хувилбарыг “Энэтхэгийн” гэж нэрлээгүй гэж онцолжээ.
Энэтхэгийн Баруун Бенгал мужид эрдэмтдийн илрүүлсэн коронавирусний шинэ хувилбарыг B.1.618 гэж нэрлэжээ. Энэтхэгийн халдвар өвчин судлаач Мадхукар Паягийн хэлснээр, коронавирусний энэ шинэ хувилбар нь гурвалсан мутацтай омог бөгөөд илүү хурдан тархах чадвартай аж. Шинээ B.1.618 омог нь Энэтхэгт илэрсэн коронавирусний хоёрдугаар үе бол анхны үе B.1.617 омог нь давхар мутацтай хувилбар юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.