Хятадын эрдэмтэд шувууны ханиадны цар тахлын аюулаас сэрэмжлүүлж байна
Шувууны H5N8 хүрээний ханиадны вирусний улмаас шинэ цар тахал дэгдэж болзошгүй гэж Хятадын эрдэмтэд сэрэмжлүүлж байна.
Анагаах ухааны “Medical Xpress” хэвлэлд мэдээлснээр, шинжээч Вэйфэн Ши, Жорж Гао нар тус вирусний үүсэл, тархалтын түүхийг судалсны үндсэн дээр ийн анхааруулж байна. Эрдэмтдийн мэдээллээр, энэ омгийг 2010 онд Хятадын yeugvm илрүүлжээ. Дөрвөн жилийн дараа Япон болон Өмнөд Солонгост энэ вирусний халдварын хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн байна. Ингэхдээ гэрийн тэжээмэл болон зэрлэг шувууд халдварлажээ.
2016 онд вирус Энэтхэг, Орос, Монгол, АНУ болон Европын зарим хэсэгт шувуунд илэрч байжээ. 2020 он гэхэд H5N8 вирус дэлхийн 46 оронд бүртгэгдсэн байна.
Судалгаанаас үзвэл энэ вирус маш хурдацтай тархах чадвартай байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард эл вирус Оросын хөдөө аж ахуйн салбарын долоон ажилчнаас илэрсэн нь сэтгэл түгшээж байна гэж эрдэмтэд сэрэмжлүүлжээ. Ингэхдээ тус вирус хүнээс хүнд дамжсан шинж тэмдэг ажиглагдаагүй байна. Гэсэн хэдий ч вирус өөр вирустэй нийлснээр бусад тээгчдэд маш хурдан дасан зохицох чадвартай болж байжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.