ОХУ-ын онгоц шувуутай мөргөлдөн буцаж газарджээ.

ОХУ-ын онгоц шувуутай мөргөлдөн буцаж газарджээ.

ОХУ-ын Екатеринбург хотоос Санкт-Петербург рүү ниссэн онгоц шувуутай мөргөлдөж, Екатеринбург рүү эргэн нисжээ.

Кольцово нисэх буудлын хэвлэлийн албанаас мэдээлснээр DP-582 нислэг хөөрснөөсөө 10 минутын дараа шувуутай мөргөлдөж, агаарын хөлгийн ахмад Кольцово нисэх буудал руу буцаж нисэх шийдвэр гаргасан байна.

Одоо онгоц Екатеринбургээс Санкт-Петербург рүү дахин хөөрчээ.

Шувуу онгоцтой харьцуулахад жижигхэн ч онгоцонд том гэмтэл учруулах эрсдэлтэй юм. Шувуу нь онгоцны их бие, тэр бүү хэл хөдөлгүүрийг эвддэг аж. Агаарын тээврийн нэр томъёонд “шувуун цохилт” гэж нэрлэдэг энэ осол нь онгоцонд хүндхэн гэмтэл учруулж байсан тохиолдол олон.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.