Владимир Путин, Александр Лукашенко нар уулзана.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх долоо хоногт Сочи хотод Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенкотой уулзалт хийнэ гэж “Россия 1” телевиз мэдээлжээ.
ОХУ, Беларусын Ерөнхийлөгч нар өмнө нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-нд уулзаж, дөрвөн цаг ярилцсан билээ. Тэд хоёр улсын эдийн засгийн харилцааны талаар ярилцжээ.
Тэд энэ удаад мөн эдийн засгийн асуудлаар хуралдаан хийх аж.
Хойд хөршийн удирдагч мөн өнөөдөр /2021.05.24/ Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаровтой уулзалт хийх юм.
Кремлиэс мэдээлснээр Владимир Путин ойрын хугацаанд Сочид хэд хэдэн цэргийн зөвлөгөөн хийх аж
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.