АНУ-ын муж улсуудын тэн хагас нь хүн амынхаа 50 хувийг бүрэн вакцинжуулжээ..
АНУ-ын 25 муж улс насанд хүрсэн хүн амынхаа тэн хагасаас илүү хувийг бүрэн вакцинжуулаад байна гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ мэдээлжээ.
Мэн муж улсад хамгийн олон буюу хүн амын 62.9 хувь нь вакцинжуулалтад бүрэн хамрагдсан бол түүний араас Коннектикут /62.8/, Вермонт /62.7/ бичигдэж байна. Түүнчлэн Вашингтон хотын 18 болон түүнээс дээш насны оршин суугчдын 50 хувь нь вакцинд бүрэн хамрагджээ.
Мөн Массачусетс, Род-Айлендэд насанд хүрсэн хүн амын 60-аас дээш хувь, Нью-Жерсид 59.1 хувь, Нью-Йоркт 56 хувь нь вакцинд бүрэн хамрагдсан байна. Харин Теннесси /39.3/, Арканзас /38.9/, Алабама /36.7/, Миссисипид /34.4/ бага зэрэг сул үзүүлэлттэй байна.
“CDC”-ийн мэдээллээр, улсын хэмжээнд 18 болон түүнээс дээш насны 49.6 хувь нь бүрэнд тунд, 61 хувь нь эхний тунд хамрагджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хувьд Тусгаар тогтнолын баярын өдөр болох долоодугаар сарын 4 гэхэд хүн амынхаа 70 хувийг нэг тун вакцинд хамруулах зорилт тавиад байгаа билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.