Мьянмарт АНУ-ын сэтгүүлчийг баривчилжээ

Мьянмарт АНУ-ын сэтгүүлчийг баривчилжээ

Мьянмарын цэргийнхэн “Frontier Myanmar” сэтгүүлийн ахлах редактороор ажиллаж байсан Америкийн сэтгүүлчийг баривчилсан талаар тус сэтгүүлийн газар цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

Дэнни Фенстер даваа гаргийн өглөө Малайзын нийслэл Куала-Лумпур хот руу нисэхээр төлөвлөж байсан боловч түүнийг нисэх буудлаас баривчилжээ. Сэтгүүлчийг ямар хэрэгт буруутгасан нь одоогоор тодорхойгүй байна.

Сэтгүүлийн газрын мэдээлснээр, Д.Фенстерийг улс төрийн хоригдлуудыг хорьж буй Янгон хот дахь шорон руу илгээсэн байх магадлалтай байна. 
Цэргийнхэн энэ сарын эхээр сулласан Японы чөлөөт сэтгүүлч Китазүми Юкийг дөрөвдүгээр сарын 18-нд баривчилсныхаа дараа уг шоронд байлгаж байсан юм. 

“Frontier” сэтгүүл нь хоёрдугаар сарын 1-нд цэргийн эргэлт хийсэн цэргийн хунтыг шүүмжилсэн мэдээлэл гаргаж байсан бөгөөд Англи, Мьянмар хэлээр хэвлэгддэг ажээ.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.