Казахстан өрийн дарамтыг бууруулахад чиглэсэн хууль баталжээ.

Казахстан өрийн дарамтыг бууруулахад чиглэсэн хууль баталжээ.

Иргэдийн өрийн дарамтыг цаашид нэмэгдүүлэхгүй байхад чиглэсэн хуульд Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев гарын үсэг зуржээ.

Энэ тухай Казахстаны төрийн тэргүүний хэвлэлийн алба мэдээлэв.

Энэхүү хуулийн төслийг иргэдийн өрийн дарамтыг бууруулах хэм хэмжээг боловсруулах, зээлийн өсөлтийн оновчтой түвшнийг хангах зорилгоор парламентын доод танхим буюу Мажилисын депутатууд санаачилжээ.

Санхүүгийн үйлчилгээ авч буй хүмүүсийн эрх ашгийг илүү их хамгаалах, коллекторын агентлагуудын үйл ажиллагааг сайжруулах, зээлдэгчид таатай нөхцөл бүрдүүлэхийг баримт бичигт тусгасан байна. 

Түүнчлэн бичил санхүүгийн үйл ажиллагааг зохицуулах, зээлийн хүүг хэтрүүлэхэд хяналт тавих нэмэлт арга хэмжээ авахаар төлөвлөж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.