Хятадад уулын марафон гүйлтийн үеэр амиа алдсан тамирчдын ар гэрт нөхөн төлбөр олгоно

Хятадад уулын марафон гүйлтийн үеэр амиа алдсан тамирчдын ар гэрт нөхөн төлбөр олгоно

 БНХАУ-ын баруун хойд нутгийн Ганьсу мужид уулын марафон гүйлтийн үеэр амиа алдсан тамирчдын ар гэрт тус бүр 950 мянган юань буюу 147 700 орчим ам.долларын нөхөн төлбөр санал болгожээ.

"Шаньдун шанбао" сонинд мэдээлснээр, нөхөн төлбөрийн гэрээний төслийг хохирогчдын нэгийх нь ар гэрийнхэн гаргаж өгсөн байна. Нөхөн төлбөрийг даатгалын компани, марафоныг зохион байгуулагчид, мөн Онцгой байдлын газар, Ганьсу мужийн засгийн газраас өгөх бол хүлээн авагчид нь тамирчдын хань, үр хүүхэд эсвэл эцэг эх байх аж.

Харин амиа алдсан тамирчдын төрөл төрөгсдийн ихэнх нь нөхөн төлбөрийн хэмжээг хангалтгүй гэж үзэж байгаа бөгөөд дөрвөн хүний​​ гурав нь гэрээнд гарын үсэг зураагүй байна. 

Өнгөрөгч бямба гарагт Ганьсу мужийн Зинтай хошуунд зохион байгуулсан уулын марафон гүйлтийн үеэр цаг агаарын байдал эрс муудаж, хүчтэй салхи дэгдэж, мөндөр, аадар бороо орсон байна.

Марафонд оролцож байсан 172 тамирчны зарим нь сураггүй болсон тул марафон гүйлтийг түр зогсоож, эрэн хайх, аврах ажиллагааг эхлүүлжээ. Ням гаргийн өглөө гэхэд аврагчид 151 тамирчныг олсон бөгөөд үүнээс найм нь гэмтэж бэртсэн байсан бол 21 хүн амиа алдсан байжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Токио болон Осакад вакцинжуулалтын аянаа эрчимжүүлж байна. 2021-05-26

АНУ “Sotrovimab” эмийг коронавирусний эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрчээ. 2021-05-27

Франц улс Их Британийн аялагчдад хязгаарлалт тогтоожээ. 2021-05-27

Дэлхий даяар халдварын тохиолдлын тоо буурчээ. 2021-05-27

“Ж.Байден АНУ-ын тагнуулын байгууллагуудад коронавирус хэрхэн үүссэнийг шалгахыг үүрэг болголоо 2021-05-27

Хятадад уулын марафон гүйлтийн үеэр амиа алдсан тамирчдын ар гэрт нөхөн төлбөр олгоно 2021-05-27

ОХУ-д амьтдыг вакцинжуулж эхэлжээ. 2021-05-27

Беларусьт нөхцөл байдал хурцадвал Дэлхийн III дайн дэгдэх аюултайг Лукашенко анхааруулжээ. 2021-05-27

Иран криптовалютын олборлолтоос үүдэлтэй эрчим хүчний хэрэглээг хориглох шийдвэр гаргажээ. 2021-05-27

Израил ирэх долоо хоногоос бүх хязгаарлалтаа цуцална. 2021-05-28

Сирийн ерөнхийлөгчийн сонгуульд Башар Асад ялалт байгуулжээ. 2021-05-28