ОХУ-д амьтдыг вакцинжуулж эхэлжээ.
ОХУ-ын Мал эмнэлэг, ургамал хорио цээрийн улсын албаны /Россельхознадзор/ даргын зөвлөх Юлия Мелано мэдэгджээ.
“ОХУ-ын хэд хэдэн бүс нутгийн мал эмнэлгүүдэд гэрийн тэжээвэр амьтдыг “COVID-19”-ийн вакцинаар дархлаажуулж эхлээд байна” хэмээн тэрбээр хэлсэн байна.
"Карнивак-Ков" вакциныг Россельхознадзорын эрдэмтэд амьтдыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гарган авчээ.
Вакцинжуулалтыг Малын эрүүл мэндийг хамгаалах төвийн үйлдвэрлэгчдээс вакцин худалдан авсан хувийн болон төрийн байгууллагууд явуулж байгаа аж. Амьтан үржүүлэгчид, нохой муураа салхилуулдаг гэрийн тэжээвэр амьтдын эзэд, нийгмийн идэвх оролцоотой иргэд амьтдаа вакцинжуулах ихээхэн сонирхолтой байгааг мал эмнэлгүүд цохон тэмдэглэв.
Вакцинжуулалт Москва, Рязань, Брянск хотуудад эхлээд байгаа бол Челябинск, Крым, Санкт-Петербургт ойрын хугацаанд эхлэх юм байна.
"Карнивак-Ков" нь амьтдад зориулсан дэлхийн анхны коронавирусний вакцин юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.