Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн зөвлөл хуралдав

Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн зөвлөл хуралдав

Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн зөвлөлийн ээлжит хурлыг 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Гадаад харилцааны сайд бөгөөд Иргэдэд туслах сангийн зөвлөлийн дарга Б.Батцэцэг удирдан явууллаа.

Энэ удаагийн хурлаар хилийн чанадад нас барсан 7 иргэний шарилыг эх оронд нь ирүүлэх, төлбөрийн чадваргүй 6 иргэний яаралтай эмчилгээний зардалд дэмжлэг авах, цар тахлын улмаас санхүүгийн хүндрэлд орсон БНСУ, Турк, Малайз, Унгар, Япон, Польш, ОХУ, Турк, Их Британи зэрэг улсад байгаа 53 иргэний нутаг буцах, тэдгээрийг тусгаарлах байр болон тээврийн зардалд дэмжлэг үзүүлэхийг хүссэн иргэдийн өргөдлийг хэлэлцэж, 86,341,365 төгрөгийг зарцуулах шийдвэр гаргав.

Иргэдэд туслах сан нь Засгийн газрын тусгай сангийн хуулийн дагуу 2008 онд анх байгуулагдсан бөгөөд Засгийн газрын 2018 оны 179 дүгээр тогтоолоор баталсан Иргэдэд туслах сангийн дүрмээр үйл ажиллагаа нь зохицуулагддаг болно. Иргэдэд туслах сангийн зарцуулалтын тайлантай ГХЯ-ны Консулын газрын эрхлэн ажиллуулдаг www.consul.mn цахим хуудсаар дамжуулан танилцах боломжтой.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хилийн чанад дахь монголчуудтай цахим уулзалт хийлээ 2021-05-29

Улаанбаатарт 14 хэм дулаан, бороотой 2021-05-29

ДОРНЫН ЗУРХАЙ: Найр хурим хийх, бэр гуйхад сайн 2021-05-29

Б.Шоовдор Иван Ярыгиний нэрэмжит Гран при-д 3 дахь удаагаа түрүүлэв 2021-05-29

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр мэндчилгээ дэвшүүллээ 2021-05-29

Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн зөвлөл хуралдав 2021-05-29

Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах олон улсын ажиглагчдыг хүлээн авч уулзав 2021-05-29

Монголын баг тамирчдаас 3 боксчин Ази тивийн аваргын төлөө тулалдана. 2021-05-29

Өнөөдөр буюу бямба гарагт ажиллах дархлаажуулалтын цэгүүд 2021-05-29

Гадаадад байгаа монголчууд эх орондоо ирж вакцинд хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. 2021-05-29

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Багануур дүүрэгт ажиллав 2021-05-29