Монголын баг тамирчдаас 3 боксчин Ази тивийн аваргын төлөө тулалдана.

Монголын баг тамирчдаас 3 боксчин Ази тивийн аваргын төлөө тулалдана.

АНЭУ-ын Дубай хотноо 2021 оны 5 сарын 21-31-нд болж байгаа Ази тивийн сонирхогчдын боксын аварга шалгаруулах тэмцээнд хүч үзэж буй Монголын баг тамирчдаас 3 боксчин Ази тивийн аваргын төлөө тулалдана.

Ази тивийн аваргын төлөөх хагас шигшээ тулаан өчигдөр болж, манай 5 тамирчин хүчээ сорилоо. Тодруулбал, энэ өдөр эрэгтэйчүүдийн 60 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадам болон Ази тивийн аварга Э.Цэндбаатар, 64 кг-д Армийн дэлхийн аварга Б.Чинзориг нар Узбекистаны тамирчдыг ялсан бол 56 кг-д ОУХМ Х.Энх-Амар Киргизийн тамирчинг ялж алтан медалийн төлөө өрсөлдөхөөр болжээ.  

Харин энэ өдөр 69 кг-д ОУХМ Б.Мишээлт Казахстанд, 49 кг-д ОУХМ О.Өнөболд Узбекистаны тамирчинд тус тус хожигджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ДОРНЫН ЗУРХАЙ: Найр хурим хийх, бэр гуйхад сайн 2021-05-29

Б.Шоовдор Иван Ярыгиний нэрэмжит Гран при-д 3 дахь удаагаа түрүүлэв 2021-05-29

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр мэндчилгээ дэвшүүллээ 2021-05-29

Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн зөвлөл хуралдав 2021-05-29

Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах олон улсын ажиглагчдыг хүлээн авч уулзав 2021-05-29

Монголын баг тамирчдаас 3 боксчин Ази тивийн аваргын төлөө тулалдана. 2021-05-29

Өнөөдөр буюу бямба гарагт ажиллах дархлаажуулалтын цэгүүд 2021-05-29

Гадаадад байгаа монголчууд эх орондоо ирж вакцинд хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. 2021-05-29

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Багануур дүүрэгт ажиллав 2021-05-29

Израил улс “Ковид-19”-тэй тэмцэхэд зориулж 20 мянган ам.долларын хамгаалах хэрэгсэл Монгол улсад хандивлав. 2021-05-29

PCR шинжилгээний цэгийн ажиллах хуваарь 2021-05-29