Венец хотод цар тахлаас хойш анх удаа аяллын хөлөг онгоц иржээ.
Венец хотын түүхэн төв газруудад аяллын том хөлөг онгоц нэвтрэх хориотой хэдий ч ийм төрлийн “MSC Orchestra” хөлөг онгоц цар тахал дэгдсэнээс хойш анх удаа тус хотын усан онгоцны зогсоолд иржээ.
Бямба гарагт “MSC Orchestra” хөлөг онгоцонд Газрын дундад тэнгисээр аялах 650 зорчигч суух бөгөөд тэдний коронавирусний шинжилгээний хариу нь сөрөг гарсан байх ёстой юм.
Үүнтэй холбоотойгоор том хөлөг онгоцууд Италийн түүхэн хотын суурийг сүйтгэж байна гэж үздэг экологичид жагсаал цуглаан хийхээр төлөвлөж байна. Зарим алдартан, урлаг, соёлын зүтгэлтнүүд Венец хотын боомтод том хөлөг онгоцнууд зогсохыг бүрэн хориглосон нээлттэй захидалд гарын үсэг зуржээ.
Венецийн соёлын өвийн сан Италийн Засгийн газар руу илгээсэн уг захидалд хот хөлөг онгоцнуудад “арчигдах” эрсдэлтэй байна хэмээн дурдсан байна.
Венецийн усан онгоцны зогсоолд “MSC Opera” хөлөг онгоц осолдсоноос хойш хоёр жилийн дараа ийнхүү “MSC Orchestra” хөлөг онгоц Венецэд иржээ.
Түүнчлэн аялал жуулчлалын улирлыг сэргээхийг дэмжигчид Бямба гарагт жагсаал цуглаан хийж магадгүй байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.