Д.Трампын “Facebook” хаягийг хоёр жилээр хаажээ.

Д.Трампын “Facebook” хаягийг хоёр жилээр хаажээ.

 “Facebook” компани АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын “Facebook” болон “Instagram” хаягийг хоёр жилийн хугацаагаар хаажээ.

Капитолын ордонд эмх замбараагүй байдал дэгдээсэн тухай мэдээлэл гарсны дараа түүний хаягийг тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэрийг нэгдүгээр сард гаргаж байсан хэдий ч өнгөрсөн сард “Facebook”-н Ажиглалтын зөвлөл энэ шийдвэрийг шүүмжилсэн юм.  

Д.Трампын үйлдэл манай дүрэм журмыг ноцтой зөрчсөн хэмээн “Facebook” компани мэдэгдсэн юм.

Харин Д.Трамп мэдэгдэхдээ, хаягийг нь дор хаяж 2023 оны 1 дүгээр сар хүртэл хаах шийдвэр нь өнгөрсөн онд болсон ерөнхийлөгчийн сонгуульд өөрт нь саналаа өгсөн Америкийн 75 сая иргэний хувьд доромжлол юм гэжээ. “Манай улс ийм доромжлолыг тэвчиж чадахгүй” гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Компани баасан гарагт шийдвэрээ эргэн харжээ. Д.Трамп тодорхой нөхцөлийг хэрэгжүүлэх болзолтойгоор хоёр жилийн дараа хаягаа сэргээлгэх боломжтой аж. Хориг цуцлагдсаны дараа Д.Трамп дахин дүрэм зөрчвөл түүнд илүү хатуу хориг авч, хаягийг нь бүрэн устгаж болзошгүй аж. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.