Владимир Путин дэлхийн мэдээллийн агентлагуудын төлөөлөгчидтэй уулзав
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дэлхийн мэдээллийн агентлагуудын төлөөлөгчидтэй онлайнаар уулзав. ТАСС агентлагаас зохион байгуулсан энэхүү долоо дахь удаагийн арга хэмжээнд Австри, Их Британи, Герман, Энэтхэг, Испани, Итали, Катар, БНХАУ, БНСУ, АНУ, Трук, Франц болон Японы мэдээллийн агентлагуудын удирдлагууд оролцжээ. Уулзалтаар Владимир Путин дэлхийн улс орнууд цар тахалтай үргэлжлүүлэн тэмцэхийг уриалсан байна. Түүний хэлснээр, ОХУ цар тахлын эсрэг тэмцэлд ДНБ-ний 4.5 хувийг зарцуулжээ. “Спутник V” вакциныг олон сая хүнд хийгээд байгаа бөгөөд вакцинтай холбоотой ганц ч нас баралт бүртгэгдээгүй байна.
Курилийн арлуудын хувьд ЗХУ ч тэр, ОХУ ч тэр Японд Курилийн арлуудын өмнөд дөрвөн арлыг өгөхийн эсрэг байсан гээд Москва, Токиогийн хооронд энх тайвны гэрээ байгуулах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх учиртай гэж онцолжээ.
БНАСАУ-ын цөмийн асуудлыг хориг арга хэмжээгээр бус аюулгүй байдлын баталгаагаар шийдвэрлэх ёстой гэж Путин мэдэгджээ.
Тэрбээр энэ сарын 16-нд Женев хотноо АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай хийх уулзалтаас томоохон дэвшил хүлээхгүй байгаа ч уулзалт бүтээлч болно гэж найдаж буйгаа илэрхийлэв. Түүний хэлснээр, хоёр улсын харилцааг хэвийн байдалд оруулахын тулд АНУ ОХУ-ын эрх ашгийг хүндэтгэх ёстой.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.