Хойд Солонгосын тамирчид Токиогийн олимпод оролцохгүй
ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл өчигдөр хуралдаж, Хойд Солонгосын тамирчид Токиогийн олимпын наадамд оролцохгүй болохыг эцэслэн шийдлээ.
БНАСАУ-ын Засгийн газраас дөрөвдүгээр сард коронавирусний халдвараас сэргийлэн, тамирчдаа Токиод илгээхгүй гэдгээ мэдэгдсэн. Сүүлийн хоёр сарын турш ОУОХ-ноос тус улстай холбогдох гэж оролдсон ч албан ёсны хариу аваагүй байна.
Энэ удаагийн хурлаар ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлөөс Хойд Солонгосын тамирчдын авсан олимпын эрхийг бусад орны зохих тамирчдад нэн даруй хуваарилахыг Спорт холбоодод даалгасан байна. Учир нь олимпын эрх авах магадлалтай тамирчид бэлтгэлдээ орох шаардлагатай байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.