Иргэдийг жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамруулах хөтөлбөр боловсруулна

Иргэдийг жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамруулах хөтөлбөр боловсруулна

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, Ерөнхий сайдаас иргэдийг жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулах үндэсний хөтөлбөр боловсруулахыг холбогдох сайд нарт үүрэг болгов.

Ингэхдээ, иргэн бүр насны ангиллаас хамаараад болж өгвөл жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамрагддаг байх бололцоог хангаж цахим мэдээллийн сан бүрдүүлэх юм. Цаашлаад, олон улсын жишигт нийцсэн дата бааз бүрдүүлэхийг үүрэг болгов.

Монгол Улсад нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны өвчлөл, хорт хавдар байдаг. Тухайлбал, 2010 оны байдлаар, хорт хавдрын 4466 шинэ тохиолдол илэрч байсан бол 2020 онд 6702 тохиолдол илэрч нэмэгдсэн нь анхаарал татаад байгаа юм. Шинээр илэрсэн хавдрын 73 хувь нь хожуу буюу хоёр, гуравдугаар шатандаа илэрдэг байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр дархлаажуулалтын цэг ажиллахгүй. 2021-06-08

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 22:30 цагт газардах хуваарьтай байна 2021-06-08

Франц гадаадын жуулчдад нөхцөлтэйгээр хилээ нээнэ 2021-06-08

Ажлыг байрыг дэмжих зээлийг 1 их наядаар нэмэгдүүлж 3 их наядад хүргэнэ 2021-06-08

О.Дашпагма: Хүүхдүүдийг вакцинд хамруулах асуудал дээр дэлхий нийтээр анхаарч байна. 2021-06-08

Иргэдийг жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамруулах хөтөлбөр боловсруулна 2021-06-08

Тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн иргэдийн анхааралд 2021-06-08

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудлыг багцаар нь шийдвэрлэнэ 2021-06-08

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг гадаадын 11 хэвлэл мэдээллийн байгууллага ажиглана 2021-06-08

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг Алтан гадас одонгоор шагналаа 2021-06-08

Олимпын наадмын үеэр гадаадын сэтгүүлчдийн хөл хөдөлгөөнд хатуу хяналт тавина 2021-06-08