Олимпын наадмын үеэр гадаадын сэтгүүлчдийн хөл хөдөлгөөнд хатуу хяналт тавина

Олимпын наадмын үеэр гадаадын сэтгүүлчдийн хөл хөдөлгөөнд хатуу хяналт тавина

Японы эрх баригчид коронавирусний халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд Токиогийн зуны Олимпын наадмыг сурвалжлахаар ирсэн гадаадын сэтгүүлчдийн хөл хөдөлгөөнд “GPS” ашиглан хатуу хяналт тавина.

Энэ тухай “Токио-2020” Олимпын наадмыг зохион байгуулах хорооны тэргүүн Хашимото Сэйко мэдэгджээ.

“Бид сэтгүүлчдэд зориулан тогтоосон бүсийг орхиж явж байгаа эсэхэд хатуу хяналт тавина. Гадаадын сэтгүүлчдийн байрлах газрыг илүү төвлөрсөн байлгахын тулд бид хэвлэлийхэнд зориулсан зочид буудлын тоог 350-150 болгож бууруулсан” хэмээн Хашимото онцлон тэмдэглэв.

Үүнээс гадна гадаадын сэтгүүлчдийг Японд ирснээс хойш хоёр долоо хоногийн хугацаанд нийтийн тээврээр үйлчлүүлэхийг нь хориглож, ажлын шугамаар хотоор явах боломжийг нь хатуу хязгаарлах аж.

Токиогийн Олимпын наадам 2020 оны 7 дугаар сарын 24-нөөс 8 дугаар сарын 9-нд болох ёстой байсан хэдий ч цар тахлын улмаас нэг жилээр хойшлогдож, 2021 оны 7 дугаар сарын 23-наас 8 дугаар сарын 8-ныг хүртэл зохион байгуулагдахаар болсон билээ. Наадмыг гадаадын хөгжөөн дэмжигчидгүйгээр явуулах шийдвэрийг зохион байгуулагчид 3 дугаар сарын 20-нд эцсийн байдлаар гаргасан юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Иргэдийг жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамруулах хөтөлбөр боловсруулна 2021-06-08

Тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн иргэдийн анхааралд 2021-06-08

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудлыг багцаар нь шийдвэрлэнэ 2021-06-08

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг гадаадын 11 хэвлэл мэдээллийн байгууллага ажиглана 2021-06-08

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг Алтан гадас одонгоор шагналаа 2021-06-08

Олимпын наадмын үеэр гадаадын сэтгүүлчдийн хөл хөдөлгөөнд хатуу хяналт тавина 2021-06-08

Далайд гарцгүй улсуудын бүлэг хэлэлцүүлэг өрнүүлэв 2021-06-08

Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн ахлах М.Батбаатар Алтангадас одон хүртлээ 2021-06-08

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саналаа өгөх гэж байна 2021-06-09

Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг долдугаар сарын нэгнээс цахимаар олгож эхэлнэ. 2021-06-09

Зөөврийн санал хураалтын ирц 92.1 хувьтай байна 2021-06-09