Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг гадаадын 11 хэвлэл мэдээллийн байгууллага ажиглана

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг гадаадын 11 хэвлэл мэдээллийн байгууллага ажиглана

Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуулийг гадаадын 11 хэвлэл мэдээллийн байгууллага ажиглана.

Мөн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт хүний эрхийн албаны сонгууль ажиглах хорооноос 8 улсын төлөөлөл оролцсон 11 хүний бүрэлдэхүүнтэй баг ирээд байгаа аж.

Үүнээс гадна Монгол Улсад суугаа Их Британи, АНУ, Япон, ОХУ зэрэг гадаадын Элчин сайдын яамд, Дипломат төлөөлөгчийн газрынхан ажиглах хүсэлтээ ирүүлснийг СЕХ хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв. Манай улсын хэрэглэж байгаа сонгуулийн санал хураалтын автоматжуулсан системийг хэрэглэдэг Филиппин улсын төлөөлөл ч сонгуулийн явцыг ажиглахаар зорьж иржээ. Харин ОХУ-аас төлөөлөл оролцох хүсэлтэй байсан ч дотоод хүчин зүйлээс шалтгаалаад ирэх нь цуцлагдсан аж.

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт маргааш өглөө 7.00 цагаас үдшийн 22.00 цагийн хооронд үргэлжилнэ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ажлыг байрыг дэмжих зээлийг 1 их наядаар нэмэгдүүлж 3 их наядад хүргэнэ 2021-06-08

О.Дашпагма: Хүүхдүүдийг вакцинд хамруулах асуудал дээр дэлхий нийтээр анхаарч байна. 2021-06-08

Иргэдийг жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамруулах хөтөлбөр боловсруулна 2021-06-08

Тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн иргэдийн анхааралд 2021-06-08

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудлыг багцаар нь шийдвэрлэнэ 2021-06-08

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг гадаадын 11 хэвлэл мэдээллийн байгууллага ажиглана 2021-06-08

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг Алтан гадас одонгоор шагналаа 2021-06-08

Олимпын наадмын үеэр гадаадын сэтгүүлчдийн хөл хөдөлгөөнд хатуу хяналт тавина 2021-06-08

Далайд гарцгүй улсуудын бүлэг хэлэлцүүлэг өрнүүлэв 2021-06-08

Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн ахлах М.Батбаатар Алтангадас одон хүртлээ 2021-06-08

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саналаа өгөх гэж байна 2021-06-09