ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг Алтан гадас одонгоор шагналаа

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг Алтан гадас одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт:

“Хоёр улсын хоорондын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж, Монгол Улс, Оросын Холбооны Улс дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизовыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнасугай” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Алтан гадас одон гардуулсныхаа дараа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовт баяр хүргэж, Монгол Улсад суух Элчин сайдаар 2013 онд томилогдсоноос хойш хоёр орны уламжлалт нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд өндөр хувь нэмэр оруулан ажиллаж буйд нь талархал илэрхийлэв.

Цаашид хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа, ялангуяа төмөр замын бүтээн байгуулалт, байгалийн хийн хоолойн төсөл онцгой ач холбогдолтой болохыг Монгол Улсын Ерөнхийлөгч онцлон тэмдэглэлээ.

Тухайлбал, Монгол Улсын баруун бүсийн таван аймгийг холбосон төмөр замын дэд бүтцийг Кызыл, Абаканы чиглэлд, мөн зүүн бүсийн төмөр замын дэд бүтцийг Бичигтийн боомт хүртэл барьж байгуулснаар Монгол Улс нь ОХУ-БНХАУ-ыг, цаашлаад Ази-Европыг холбосон транзит тээврийн коридор болон хөгжих өргөн боломжтой гэдгийг тодотгосон юм.

Монгол Улсын төрийн дээд шагнал Алтан гадас одон гардан авсан Элчин сайд И.К.Азизовт Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ажлын өндөр амжилт хүслээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

О.Дашпагма: Хүүхдүүдийг вакцинд хамруулах асуудал дээр дэлхий нийтээр анхаарч байна. 2021-06-08

Иргэдийг жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамруулах хөтөлбөр боловсруулна 2021-06-08

Тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн иргэдийн анхааралд 2021-06-08

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудлыг багцаар нь шийдвэрлэнэ 2021-06-08

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг гадаадын 11 хэвлэл мэдээллийн байгууллага ажиглана 2021-06-08

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг Алтан гадас одонгоор шагналаа 2021-06-08

Олимпын наадмын үеэр гадаадын сэтгүүлчдийн хөл хөдөлгөөнд хатуу хяналт тавина 2021-06-08

Далайд гарцгүй улсуудын бүлэг хэлэлцүүлэг өрнүүлэв 2021-06-08

Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн ахлах М.Батбаатар Алтангадас одон хүртлээ 2021-06-08

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саналаа өгөх гэж байна 2021-06-09

Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг долдугаар сарын нэгнээс цахимаар олгож эхэлнэ. 2021-06-09