Ж.Байден Израилын Ерөнхийлөгчтэй уулзана.

Ж.Байден Израилын Ерөнхийлөгчтэй уулзана.

 АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Израилын төрийн тэргүүн Реувен Ривлинтэй зургаадугаар сарын 28-нд Цагаан ордонд уулзана гэж тус ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки мэдэгджээ.

“Ерөнхийлөгч Р.Ривлиний айлчлал АНУ, Израилын бат бэх түншлэл, хоёр орны Засгийн газар, ард түмний гүн гүнзгий харилцааг тодотгон харуулна” гэж Ж.Псаки мэдээлсэн байна. 

Р.Ривлин бүрэн эрхийн долоон жилийн хугацаагаа ирэх долоодугаар сард дуусахын өмнөхөн ийнхүү АНУ-д айлчлах ажээ. Энэ сард Израилын парламент шинэ Ерөнхийлөгчөөр Исаак Херцогийг сонгосон юм.

Израилын ерөнхийлөгчийн алба нь бэлгэдлийн шинжтэй албан тушаал хэдий ч угсаатан, шашны бүлгүүдийн эв нэгдлийг хөхиүлэн дэмждэг.

Ж.Псакийн мэдээлснээр, Р.Ривлиний айлчлал нь хоёр орны найрамдлын харилцааг бэхжүүлэхийн төлөө оруулсан түүний олон жилийн хувь нэмрийг хүндэтгэж буйг илэрхийлэх ажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.