Олимпын үеэр онцгой байдал тогтоовол наадмыг танхимын үзэгчгүй зохион байгуулж магадгүй

Олимпын үеэр онцгой байдал тогтоовол наадмыг танхимын үзэгчгүй зохион байгуулж магадгүй

 Японы нийслэл Токио хотод Олимп, Паралимпын үеэр онцгой байдал тогтоовол наадмыг танхимын үзэгчгүйгээр зохион байгуулж магадгүй гэж тус улсын Ерөнхий сайд Сүга Ёшихидэ мэдээлжээ.

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газрын зөвлөх ажлын хэсгийн дарга Оми Шигэрү тэргүүтэй мэргэжилтнүүд Олимпыг танхимын үзэгчгүйгээр зохион байгуулах хэрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн үзэгчдийг нэвтрүүлбэл олныг хамарсан үйл ажиллагаанд одоогоор тогтоож буй дүрэм журмаас илүү хатуу хязгаарлалтыг мөрдүүлэхийг санал болгожээ.

С.Ёшихидэгийн хувьд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ, О.Шигэрү болон бусад мэргэжилтний гаргасан саналыг харгалзан үзнэ гэдгээ дурдаад, онцгой байдал тогтоох шаардлага үүсвэл наадмыг аюулгүй зохион байгуулахыг эн тэргүүнд тавина хэмээн хэлсэн байна.

Сэтгүүлчид түүнээс илүү дэлгэрэнгүй хариулт өгөхийг хүсэхэд, “Онцгой байдлын үед наадмыг танхимын үзэгчгүйгээр зохион байгуулах магадлал тун өндөр” хэмээн хариулжээ. Мөн тэрбээр үргэлжлүүлэн, аюулгүй байдлыг чухалчлах нь зүй ёсны хэрэг хэмээгээд, миний хувьд наадмыг танхимын үзэгчгүйгээр зохион байгуулахаас татгалзахгүй гэжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.