Сингапур хязгаарлалтаа хэсэгчлэн цуцалжээ
Сингапурын эрх баригчид зургаадугаар сарын 21-ний даваа гаргаас эхлэн кафе, зоогийн газар, спорт заалны үйл ажиллагааг сэргээж, нийгмийн хязгаарлалтыг хэсэгчлэн цуцалжээ.
Энэ тухай тус улсын “COVID-19”-ийн тархалттай тэмцэх байгууллага хоорондын бүлэг мэдээлсэн байна.
Зургаадугаар сарын 21-нээс эхлэн нийтийн хоолны газрууд, кафе, зоогийн газрууд нээгдэх боловч ширээ тус бүрд хоёроос илүүгүй хүнд үйлчлэх ёстой. Харин нэг гэр бүлийн гишүүдэд энэ журам хамаарахгүй аж.
Түүнчлэн "вирус халдварлах эрсдэлийг бууруулахын тулд эдгээр газруудад чанга дуугаар ярих, хөгжим асаах, телевизийн нэвтрүүлэг зохион байгуулахыг хоригложээ".
Шинээр хэрэгжиж буй журмын дагуу спорт танхим, бэлтгэлийн зааланд амны хаалтгүй хичээллэхийг зөвшөөрөх боловч хоёроос дээш хүнтэй үед амны хаалт заавал зүүнэ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.