АНУ 55 сая тун вакцин илгээх улс орнуудыг нэрлэжээ.

АНУ 55 сая тун вакцин илгээх улс орнуудыг нэрлэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа тус улсад үйлдвэрлэсэн 55 сая тун коронавирусний вакциныг энэ сард авах улсуудын жагсаалтыг зарлалаа.

“Өнөөдөр Байден-Харрисын засаг захиргаа цар тахлыг арилгах зорилгоор зургаадугаар сарын эцэс гэхэд Ерөнхийлөгч Байдены дэлхий нийтэд тарааж өгөхөөр амласан АНУ-ын 80 сая тун вакцины 55 сая тунг тараах улс орнуудын жагсаалтыг зарлаж байна" гэж тус улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки даваа гарагт мэдэгджээ.

Тэрбээр мөн АНУ-ын Засгийн газар дотоодын халдварыг даван туулахад хүчин чармайлт тавьсаар байгааг мөн бусад орнуудад зориулж вакцин худалдаж авах талаар үйлдвэрлэгчидтэй хэлэлцээ хийж буйг онцлон тэмдэглэсэн байна.

Үүний зэрэгцээ Цагаан ордны албан ёсны мэдэгдэлд 55 сая тун вакцины 41 саяыг нь олон улсын COVAX механизмаар дамжуулан тараана гэж тэмдэглэжээ. Үлдсэн 14 саяыг хамгийн их хэрэгцээтэй байгаа улс орнуудад шууд хандивлах аж.

“Эдгээр 55 сая тунгийн 14 орчим сая буюу 25 хувийг вакцин хүрэлцэхгүй байгаа улс орнуудад хуваарилахаас гадна, Колумб, Аргентин, Хаити, Карибын тэнгисийн хамтын нийгэмлэгийн бусад орон, Бүгд Найрамдах Доминикан Улс, Коста-Рика, Панам, Афганистан, Бангладеш, Пакистан, Филиппин, Вьетнам, Индонез, Өмнөд Африк, Нигери, Кени, Гана, Кабо-Верде, Египет, Иордан, Ирак, Йемен, Тунис, Оман, Иордан голын Баруун эрэг, Газын зурвас, Украин, Косово, Гүрж, Молдав, мөн Босни хүлээж авна” гэж Цагаан ордон мэдээлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хятад вакцинаар дархлаажуулсан орнуудад халдварын тоо өссөөр байна. 2021-06-22

ЕХ, АНУ, Их Британи Беларусьт шинээр хориг арга хэмжээ авчээ. 2021-06-22

Олимпын үеэр онцгой байдал тогтоовол наадмыг танхимын үзэгчгүй зохион байгуулж магадгүй 2021-06-22

Сингапур хязгаарлалтаа хэсэгчлэн цуцалжээ 2021-06-22

Олон улсын Спортын зургаан холбоог хүлээн зөвшөөрөв. 2021-06-22

АНУ 55 сая тун вакцин илгээх улс орнуудыг нэрлэжээ. 2021-06-22

ОХУ-ын эрүүл мэндийн яам Covid-19 вакцины гурав дахь тунг тарихаар төлөвлөж эхэлжээ. 2021-06-22

Ираны шинээр сонгогдсон Ерөнхийлөгч өөрчлөлт авчирч, авлига, ядууралтай тэмцэхээ амлажээ. 2021-06-22

Филиппиний Ерөнхийлөгч вакцин хийлгэхээс татгалзсан хүмүүсийг баривчилна гэж сүрдүүлэв 2021-06-22

Окинава муж дахь онц байдал долдугаар сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ 2021-06-22

АНУ Хойд Солонгосоос нааштай хариу хүлээж байна. 2021-06-22