Хонконгийн Засгийн газарт халаа сэлгээ хийжээ.
БНХАУ-ын Төрийн зөвлөл тус улсын засаг захиргааны онцгой бүс болох Хонконгийн Засгийн газарт хийсэн халаа сэлгээг баталжээ.
Хонконгийн засаг захиргааны ерөнхий нарийн бичгийн даргын (ерөнхий сайд) албан тушаалд аюулгүй байдлын асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга (сайд), өдгөө 63 настай Жон Лиг томилжээ. Тэрбээр энэ албан тушаалд өдгөө 70 настай Мэттью Жаны оронд очсон байна.
Харин Жон Лигийн оронд 55 настай, цагдаагийн дарга Крис Таныг томилсон бол түүний орлогч нарынх нь нэг болох Раймонд Сиу одоо хууль сахиулах байгууллагыг толгойлохоор болсон байна. Крис Тан Хонконгийн хоёр дахь өндөр албан тушаалд томилогдсон хүчний байгууллагын анхны төлөөлөгч болжээ.
Энэ удаагийн халаа сэлгээг 2022 оны долоодугаар сарын 1-нд бүрэн эрхийнх нь хугацаа дуусах Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэри Ламын санаачилгаар хийжээ. Тэрбээр ирэх оны гуравдугаар сард болох сонгуулиар бүс нутгийн тэргүүнээр улиран сонгогдох эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.